Сар шинийн бөхийн барилдааныг бүс орон нутагт зохион байгуулах саналаа НОК-ын дарга Д.Сумъяабазарт хүргүүлжээ
Хүсэлт гаргах нь,
Монгол түмний уламжлалт сар шинийн бөхийн барилдаан цар тахлын улмаас Улаанбаатар хотод хөл хориог тогтоохтой холбогдуулан УОК-оос зохион байгуулагдах боломжгүйг зарлалаа. Дэлхий нийт энэхүү шинэ төрлийн цар тахлыг сөрж, түүнтэй зохицон амьдрах хэв маягт орж байгаа үед Монгол улс тодорхой оновчтой шийдэл огт үгүй байж хөл хориог олон сараар тогтоож, соёл урлаг, спортын арга хэмжээнүүд зохион байгуулагдахгүй болж байгаа нь нийгэмд эерэг уур амьсгал үгүй болж, бухимдал, архидалт, хүчирхийлэл улам ихсэж байгааг та бид бүхэн бүгд мэдэж байгаа.
Олон зуунаас уламжилж ирсэн Сар шинийн баяр нь Монгол түмний сайн сайхны эхлэлийн билэгдэл болж байдаг тул олон нийт, бөхчүүд энэхүү өдрийн барилдаанд ихээхэн ач холбогдол өгч байдаг. МҮБХ нь Сар шинийн барилдааны талаар 2021 оны нэгдүгээр сарын 8-ны өдөр Монгол Улсын Шадар Сайд бөгөөд УОК-ын даргад албан ёсоор хандаж түүний дагуу УОК-ын Шуурхай штабаас зохих заавар, зөвлөгөөг аван хэрэгжүүлж ажилласан.
Үүний дагуу барилдах бөхчүүд болон ажиллах жаяг дэгийн баг болох нийт 190 хүний тусгаарлагдах байр, хоол, бусад зардлыг шийдвэрлээд байлаа. Давагдашгүй хүчин зүйл болох цар тахлын голомт нь Улаанбаатар хотод тодорхойгүй шалтгааны улмаас нэмэгдсэнтэй холбогдуулан барилдаан зохион байгуулагдахгүй болсон тул энэхүү барилдааныг цар тахлын голомтгүй орон нутагт үзэгчгүйгээр зохион байгуулах санал гаргаж байна.
Иймд НОК-оос МҮБХ-нд сар шинийн барилдаанд цахимаар барилдахаар бүртгүүлсэн 128 бөх, орон нутагт очиж ажиллах жаяг дэг, шууд дамжуулах ТВ-ийн ажилтан болох нийт 140 хүний шинжилгээг 2021 оны хоёрдугаар сарын 10-ны өдөр Монгол бөхийн өргөөнд авах, 2021 оны хоёрдугаар сарын 11-ний өдөр Улаанбаатар хотоос гарч нисэх онгоцны буудлаас Говь-Алтай аймаг руу нисэх хөдөлгөөн, мөн өдрийн орой ирэх хөдөлгөөнийг цар тахлын үеийн дүрэм журмын дагуу шийдвэрлэж өгөхийг хүсье.
Жич: Орон нутагт зохиогдох барилдааны бүх зардлыг МҮБХ бүрэн хариуцах бөгөөд нислэгийн хоёр онгоцны захиалгыг өгсөн байгаа болно.
Таныг хүндэтгэсэн, Тэргүүний үүргийг гүйцэтгэгч Ц.Магалжав" гэсэн байна.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
“Монголын төмөр зам” ТӨХК оны эхний 11 сарын байдлаар 11.7 сая тн ачаа тээвэрлэжээ
“Эрдэнэс Тавантолгой” ХК болон БНХАУ-ын Норинко компани хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурлаа
Нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн 15885 нэр дэвшигчийн мэдүүлгийг хянав
"Эрдэнэс тавантолгой" ХК болон "Чайна энержи интернэйшнл девелопмент" ХХК хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа
55 тооны бод мал хулгайлсан этгээдүүдийг илрүүллээ
"Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн Гүйцэтгэх захирал асан Н.Цэрэнсамбууг 30 хоногийн хугацаатай цагдан хорьжээ
Г.Дамдинням: Манай хүссэн хэмжээгээр биш ч боломжтой хэмжээгээр нийлүүлэлт хийж ирсэн ОХУ, ААН-үүдэд бид талархах учиртай
202.126.89.107
Ухаан богино байна.
Хариулах66.181.184.183
batlaad ogoochee sumiya
Хариулах24.252.135.173
Ene MALJAV chine harin erguutsen amitan uu daa Uu ch helehevdee
Хариулах202.9.46.13
Орон нутагт ковидын халдвар тараачихвал энэ магалжав хариуцаж, эдгээж эмчилж, хөл хорио тогтоож, араас нь хөөж мөшгөж чадахгүй байж яах гээд байдаг юм бэ???? Барилдахгүй бол үхэх гээд байна уу?
Хариулах150.129.143.222
Ёооо хэлэх ч үг олдохгүй юм
Хариулах66.181.161.94
Улсын онцгой комисс шийдвэрээ гаргасан яах гэж улс төржөөд байгаа юм бэ.Эрсдэл гарахгүй гэхийн баталгаа байна уу.Болохгүй гэдгийг хэлсэн шүү.
Хариулах122.201.22.101
Ямарч тэнэгүүд байдаг юмдээ заавал тэр хол явж үзэгчгүй барилдах ямар хэрэг байнаа бөхиин холбоо гэдэг чинь бас толгойгүй юмаадаа
Хариулах