Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын үндэсний олимпын хороо /МҮОХ/-ны үе үеийн ерөнхийлөгч нарыг өнөөгийн тус хорооны ерөнхийлөгч Н.Түвшинбаяр, ерөнхий нарийн бичгийн дарга Э.Бадар-Ууган, зөвлөх Ж.Отгонцагаан тэргүүтэй удирдлагууд өнөөдөр хүлээн авч хүндэтгэл үзүүлэв.
Энэ удаа ОУОХ-ны хүндэт гишүүн, Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн, МҮОХ-ны 5 дахь ерөнхийлөгч асан Ш.Магван, 8 дахь ерөнхийлөгч асан Г.Дашзэвэг, 10 дахь ерөнхийлөгч асан С.Жамц, анхны ерөнхийлөгч Э.Дарьсүрэнгийн хүү Д.Баатар нар хүрэлцэн ирлээ. Энэ онд тохиож байгаа МҮОХ-ны түүхт 65 жилийн ойн хүрээнд ийнхүү хүлээн авч хүндэтгэл үзүүлж, гарын бэлэг гардуулсан юм.

Одоогоос 65 жилийн өмнө буюу 1956 оны 2 дугаар сарын 6-нд МАХН-ын төв хороо, БНМАУ-ын сайд нарын зөвлөлийн хамтарсан 43/37 тоот тогтоол гарч Монголын үндэсний олимпын хороог тухайн оны 2 дугаар сарын 26-нд албан ёсоор байгуулж байсан юм байна.
Улмаар 1962 онд Москва хотноо хуралдсан Олон улсын олимпын хорооны 59 дүгээр чуулганаар МҮОХ нь Олимпын агуу их гэр бүлийн бүрэн эрхт гишүүн болж, “Инсбрук-1964” Өвлийн IX олимпын наадам, “Токио-1964” Зуны XVIII олимпын наадамд анх удаагаа оролцсон түүхтэй билээ.

Энэ үеэс хойш Монгол Улсын тамирчид өвлийн 14, зуны 13 удаагийн олимпын наадамд оролцож, 25 тамирчин 2 алт, 10 мөнгө, 14 хүрэл медалийг эх орондоо авчирсан байна. Өнөөдөр МҮОХ-ны 65 жилийн түүхийг харуулсан баримтат киноны зураг авалт эхэлсэн бөгөөд Ш.Магван, Г.Дашзэвэг, С.Жамц, Д.Баатар /Э.Дарьсүрэн агсаны хүү/ нар оролцож, спорт-олимпизмийн үе үеийн хөгжил, түүхийн талаар сонирхолтой яриа өрнүүлсэн юм.
.png)
Эх сурвалж: Монцамэ агентлаг
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
“Монголын төмөр зам” ТӨХК оны эхний 11 сарын байдлаар 11.7 сая тн ачаа тээвэрлэжээ
“Эрдэнэс Тавантолгой” ХК болон БНХАУ-ын Норинко компани хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурлаа
Нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн 15885 нэр дэвшигчийн мэдүүлгийг хянав
"Эрдэнэс тавантолгой" ХК болон "Чайна энержи интернэйшнл девелопмент" ХХК хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа
55 тооны бод мал хулгайлсан этгээдүүдийг илрүүллээ
"Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн Гүйцэтгэх захирал асан Н.Цэрэнсамбууг 30 хоногийн хугацаатай цагдан хорьжээ
Г.Дамдинням: Манай хүссэн хэмжээгээр биш ч боломжтой хэмжээгээр нийлүүлэлт хийж ирсэн ОХУ, ААН-үүдэд бид талархах учиртай
Сэтгэгдэл бичигдээгүй байна