Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас НИПАХ буюу NIV вирусээс үүдсэн цар тахал эхэлж болзошгүйг СЭРЭМЖЛҮҮЛЖ байна.
Уг вирус нь 1999 онд Малайзын Нипах голын эрэг дагуу оршдог гахайн фермерүүдээс илэрсэн бөгөөд Өмнөд Азид 12 удаа гарсан төдийгүй мөн л сарьсан багваахайгаас илэрч байсан байна. Вирусийн байгалийн тээгч Өмнөд Хятад, Зүүн Өмнөд Ази, Шинэ Гвиней, Австралид өргөн тархсан "нисдэг үнэн" гэж нэрлэгддэг сарьсан багваахайн нэгэн төрөл юм.
Niv вирусээр нас баралт 40-75 хувьтай бөгөөд вирус маш хурдацтай тархдаг аж. Хамгийн аюултай нь өвчлөл шинж тэмдэггүй явагдахаас гадна үхлийн аюултай гэж үзэж байна. Эрдэмтдийн тогтоосноор уг вирусийн халдвараар өвдсөн гахайтай харьцах, сарьсан багваахайн ялгадасаар бохирдсон жимс зэргээр шууд дамждаг байна. "The Guardian" мэдээлснээр уг өвчнийг эдгээх эм хараахан бүтээгдээгүй байна.
ДЭМБ-аас уг вирусийн тархалтаас урьдчилан сэргийлэхийн тулд дал мод болон хүнсний жимс ногоо талбай руу сарьсан багваахай шүүсийг буцалгаж оруулахгүй байхыг анхааруулж байна. Мөн жимс ногоог байнга угааж хэрэглэх, вирусийн халдвар авсан хүмүүсээс хол байх, гараа тогтмол угааж, бээлий амны хаалт хэрэглэх шаардлагатайг зөвлөж байна.
Харин манай улсын хувьд өнөөдрийн байдлаар коронавирусийн вакцинд 51 тэрбум төгрөг төсөвлөж, вакциныг хэрхэн хурдан оруулж ирэх талаар судалж, хоёр ч ажлын хэсэг идэвхтэй ажиллаж байгаа ч хэзээ иргэдийг вакцинд хамруулж, дархлаажуулах нь толдорхойгүй байна.
ДЭМБ-ын ерөнхий захирал Тедрос хэлэхдээ: "Чинээлэг орнууд олон улсад нэвтрээд буй коронавирусийн вакцины дийлэнхийг авч байна. Өндөр болон дундаж орлоготой орнууд одоо худалдааны гэрээ хийж эхэлж байна. Энэ бол бусдын боломжийг булааж байгаа шударга бус явдал, чинээлэг орнууд давуу талаа бусадтай хуваалцах нь зүйтэй, ДЭМБ-ын санааг зовоож байгаа хамгийн том асуудал бага болон дундаж орлоготой орнуудын дийлэнх нь аль ч вакцинаас авч чадаагүй байгаа" гэдгийг хэллээ.
Одоогийн байдлаар 42 улс коронавирусийн вакциныг авч, иргэдээ вакцинжуулсаны 36 нь чинээлэг орон байна.
Гэвч улс орон вакцин худалдан авах COVAX хөтөлбөрийн хүрээнд манай улс орвол вакцин авах хугацаа наашлах боломжтойг Сангийн сайд асан Ч.Хүрэлбаатар мэдээлж байсан. Харин вакцин оруулж ирэх асуудлаар Ерөнхий сайд асан У.Хүрэлсүх нэмэлт мэдээлэл өгөхдөө" Бидэнд хоёр төрлийн вакцин бий. Нэг хамгийн сайн вакцин бол хүн бүхэнд байгаа сахилга хариуцлагын вакцин. Хоёр дахь нь болох коронавирусийн халдварын эсрэг вакциныг ирэх 6-8 дугаар сард Монголд оруулж ирэх байх. Монгол Улсад вакцин авах Сангийн сайдаар ахлуулсан ажлын хэсэг Засгийн газрын онцгой хяналтын дор ДЭМБ-аас хүлээн зөвшөөрөгдсөн, чанарын шаардлага хангасан вакциныг оруулж ирж, иргэдээ дархлаажуулах ажлыг зохион байгуулна" гэдгийг хэлж байсан. Харин доорх зураглалаас харвал манай улс коронавирусийн вакцинд 2022 оны сүүлээр авах боломжтой гэж зааж байна.
Эх сурвалж : Mass.mn
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Нийслэлийн цэцэрлэгт хамрагдах II шатны бүртгэл есдүгээр сарын 3-наас эхэлнэ
Улаанбаатарын сэргээгдэх эрчим хүч, эрчим хүчний сүлжээний шинэчлэлд Европын хөрөнгө оруулалтын банктай хамтрах хүсэлтээ илэрхийлэв
“Улаанбаатар Трам” төсөл агаар, орчны бохирдлыг бууруулахад бодитой, эерэг нөлөө үзүүлнэ
Толгойтын гол дагуух 2.2 км үерийн далан сувгийн ажил дууслаа
АТГ: Хэрэг бүртгэлтийн 1 хэрэгт 14 объектод нэгжлэгийн ажиллагаа явуулав
Биокомбинатад 280 хүүхдийн ортой бага сургууль, цэцэрлэгийн цогцолбор ашиглалтад орлоо
“Ерөнхийлөгчийн илгээлт-2100” тэтгэлэгт хөтөлбөрийн эхний шатанд шалгарсан 420 хүүхдийн нэрийг зарлаж байна
223.104.39.29
harah tsarainii muuhai oodgui tsaraitai.iim yum iim l bj taarna sh de novsh...bugdiig shataagaad hayahad yadgiim.NIV gsen biz de.holuur.
Хариулах202.21.108.243
Орсоос ав маш хурдан ирнэ
Хариулах192.82.71.153
sarisan bagvaahaig alaad hytaduudiig alah heregtei
Хариулах66.181.165.171
zulbasaga yum aa saridag baaawgaihaa bvgdiin ustgaad haychij bolohgui l bhdaa
Хариулах