Зорчих эрхийг хязгаарлах ялын хэрэгжилт энэ оноос эхэлж буй. Тодруулбал, 2021 оны нэгдүгээр сарын 1-нээс эхлэн хөнгөн ял буюу анх удаа, санамсаргүй байдлаар гэмт хэрэг үйлдсэн хүмүүсийн зорчих эрхийг хязгаарлан цахилгаан бугуйвч зүүлгэх юм.
Ингэснээр анх удаа болон болгоомжгүй гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгмээс тусгаарлаж хорих бус зорчих эрхийг нь хязгаарлаж хорих ангийн зардлыг багасгах, сэтгэл зүйн дарамтад өртөхөөс сэргийлэх, үр хүүхдээ өсгөн хүмүүжүүлэх, гэр бүлтэйгээ хамт байж хөдөлмөр эрхлэх боломж бий болгох зорилгоор Эрүүгийн хуульд зорчих эрхийг хязгаарлах ялыг хэрэглэх юм. Ингэснээр жилийн эхний хагас жилд 1000 гаруй хүнийг энэ шийтгэлийг оногдуулах тооцоо гарсан байна.
Мөн ялыг хэрэгжүүлэх нь хорих зардлыг бууруулах бөгөөд одоогийн тооцооллоор гурван тэрбум орчим төгрөг хэмнэх тооцоо гарчээ.
Энэхүү "цахим гав" нь байршил тогтоох, явсан чиглэл тогтоох, зайны мэдээллийг агуулах бөгөөд хувь хүнтэй холбоотой өөр бусад мэдээллийг цуглуулахгүй гэдгийг салбарын яамнаас өгч байна.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
“Монголын төмөр зам” ТӨХК оны эхний 11 сарын байдлаар 11.7 сая тн ачаа тээвэрлэжээ
“Эрдэнэс Тавантолгой” ХК болон БНХАУ-ын Норинко компани хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурлаа
Нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн 15885 нэр дэвшигчийн мэдүүлгийг хянав
"Эрдэнэс тавантолгой" ХК болон "Чайна энержи интернэйшнл девелопмент" ХХК хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа
55 тооны бод мал хулгайлсан этгээдүүдийг илрүүллээ
"Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн Гүйцэтгэх захирал асан Н.Цэрэнсамбууг 30 хоногийн хугацаатай цагдан хорьжээ
Г.Дамдинням: Манай хүссэн хэмжээгээр биш ч боломжтой хэмжээгээр нийлүүлэлт хийж ирсэн ОХУ, ААН-үүдэд бид талархах учиртай
Сэтгэгдэл бичигдээгүй байна