БЗД-т өчигдөр коронавируст халдварын эрсдэлийн үнэлгээг хийхэд маш өндөр эрсдэлтэй гарчээ.

Moderator
2021/02/03

ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа :

Тэрбээр "Халдварын 20-оод голомт идэвхтэй байгаа.

  • СБД-ийн 8 дугаар хороонд байршилтай GB тауэрт байрладаг банк бус санхүүгийн байгууллагын голомт үргэлжилж, нийт 25 хүн өвчлөөд байгаа.
  • СБД-т Бэлхийн гудамжинд байрладаг гутлын цехтэй холбоотой голомтод 22 тохиолдол бүртгэгдсэн.
  • Бэлхийн 15, 16 дугаар гудамжны халдвар үргэлжилсээр байна.
  • СХД-ийн "Содон" хорооллын супермаркетад гэр бүлээс улбаатай халдварын голомтоос 9 тохиолдол бүртгэгдсэн. 

Өчигдөр батлагдсан тохиолдлуудтай холбоотойгоор шинэ өвчлөлүүд гарч байна. Тухайлбал,

  • Дарь-Эхийн нийтийн байр
  • БЗД-ийн 17 дугаар хороонд байрлах нийтийн байрнаас мөн халдвар гарсантай холбогдуулан 100 гаруй хүнийг шинжилгээнд хамруулж байгаа.
  • 13 дугаар хорооллын Оюутны хотхоны дэргэд байрладаг "Нүүдэлчин" хоолны газарт халдвар гарч, үйл ажиллагааг нь зогсоосон. Энэ хоолны газраар сүүлийн 7 хоногт үйлчлүүлсэн бол шинжилгээ өгөхийг зөвлөж байна" гэв.
  • БЗД-т өчигдөр коронавируст халдварын эрсдэлийн үнэлгээг хийхэд маш өндөр эрсдэлтэй гарчээ. 
    Тодруулбал, Дүүргийн Засаг даргын захирамжаар байгуулагдсан ажлын хэсэг тус дүүргийн нутаг дэвсгэрт цар тахлын үеийн эрсдэлийн 2 дахь шатны үнэлгээг хийхэд “МАШ ӨНДӨР” эрсдэлтэй гарсан байна.

.