114 бог мал түймэрт өртжээ

Moderator
2021/02/02

 Дорноговь аймгийн Айраг сумын Нарт багийн “Гүн хашаат” гэдэг газар өвөлжөө шатаж, 114 тооны бог мал өртсөн байна. 

Тодруулбал, энэ сарын 01-ний өдрийн 17:05 цагт аймгийн Онцгой байдлын газрын Айраг сум дахь Гал түймэр унтраах, аврах 23 дугаар ангийн алба хаагчид 32 км зам туулан 19:20 цагт очиход иргэн Ж-ийн 35х40 метрийн хэмжээтэй өвөлжөө шатаж байсныг 1 цаг ажиллаж унтраасан байна. Уг гал түймэрт 73 ямаа, 41 хонь, нийт 114 бог мал өртөж хорогдсон гэдгийг мэдээллээ.


Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.