Хэнтий аймаг 90-ээс дээш настай ахмадууддаа 30 мянган төгрөгийн дэмжлэг үзүүлэхээр болжээ

Moderator
2021/02/01

Аймгийн Засаг даргын дэргэдэх Удирдлагын зөвлөл өнөөдөр хуралдаж, хэд хэдэн асуудлаар шийдвэр гаргасан байна. 

Тухайлбал, Хэнтий аймгийн хэмжээнд 90 насыг насалсан 90 ахмадуудад байдаг. Зөвлөлийн хурлаар 90-ээс дээш настай 90 ахмадад хүндэтгэл үзүүлэх зорилгоор тус бүр 30 мянган төгрөгийн дэмжлэг үзүүлэхээр болжээ. 

Хэдийгээр энэ жил  цар тахлаас шалтгаалан цагаан сарыг тэмдэглэн өнгөрөөхгүй ч, зөвлөлийн хурлаар ахмадуудад дэмжлэг үзүүлэх нь зүйтэй гэж үзсэн байна

АХМАД НАСТНЫ ТУХАЙ ХУУЛЬ

12 дугаар зүйл . Ахмад настанд үзүүлэх хүндэтгэл, насны хишиг

12.1.Жил бүрийн Цагаан сар: билгийн тооллын хаврын тэргүүн сарын шинийн нэгэн, Ахмадын өдөр: 10 дугаар сарын 1-ний өдрийг тохиолдуулан аж ахуйн нэгж, байгууллага бүр ажиллаж байсан ахмад настанд хүндэтгэл үзүүлж, бэлэг дурсгалын зүйл гардуулна.

12.2. 65 болон түүнээс дээш настай ахмад настанд Цагаан сар: билгийн тооллын хаврын тэргүүн сарын шинийн нэгнийг тохиолдуулан жил бүрийн 01 дүгээр сард, Үндэсний их баяр наадам, Ардын хувьсгалын ойн баярыг тохиолдуулан жил бүрийн 7 дугаар сард улсын төсвөөс санхүүжүүлэн насны хишиг олгох бөгөөд насны хишиг олгох журмыг Засгийн газар батална.

12.3.Энэ хуулийн 12.2-т заасан насны хишиг дараахь хэмжээтэй байна:

12.3.1. 65-69 настай ахмад настанд тавин мянган төгрөг;

12.3.2. 70-79 настай ахмад настанд наян мянган төгрөг;

12.3.3. 80-89 настай ахмад настанд нэг зуун тавин мянган төгрөг;

12.3.4. 90, түүнээс дээш настай ахмад настанд хоёр зуун тавин мянган төгрөг.

12.4.Цагаан сар: билгийн тооллын хаврын тэргүүн сарын шинийн нэгнийг тохиолдуулан тухайн нутаг дэвсгэрийн хамгийн өндөр настан болон 90, түүнээс дээш настай ахмад настанд аймаг, нийслэл, сум, дүүрэг, баг, хорооны Засаг даргын мэндчилгээ, гарын бэлэг гардуулна. 100 болон түүнээс дээш настай ахмад настанд Монгол Улсын Ерөнхийлөгчийн мэндчилгээ, гарын бэлэг гардуулж болно.

12.5.Ажиллаж байсан аж ахуйн нэгж, байгууллага нь дампуурсан буюу татан буугдсан болон бусад шалтгаанаар харьяалах аж ахуйн нэгж, байгууллага байхгүй болсон ахмад настныг сум, дүүргийн Засаг даргын Тамгын газар, аймаг, дүүргийн нийгмийн халамжийн үйлчилгээний байгууллага, сум, хорооны нийгмийн ажилтан бүртгэж Цагаан сар: билгийн тооллын хаврын тэргүүн сарын шинийн нэгэн, Ахмадын өдөр: 10 дугаар сарын 1-ний өдрийг тохиолдуулан хүлээн авч хүндэтгэл үзүүлнэ.





Сэтгэгдэл (10)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 66.181.161.87
    2021/02/04

    90garsan buurai nar min. her ih bilee. dee..arai chdee

    Хариулах
  • 202.179.21.241
    2021/02/03

    30000 ганц шуудай гурил ч хүрэхгүйштээ

    Хариулах
  • 192.82.73.189
    2021/02/02

    HHHAAHAHHAHAHAHHAHAH AHHAHAHAHAHAHAHHAHAH A

    Хариулах
  • 64.119.23.38
    2021/02/02

    30,000???? ugaa hiihiin be

    Хариулах
  • 66.181.177.9
    2021/02/02

    Ядаж Нэг тэг нэмээчээ ичэдгүй тэнэгүүдээ 90 гаран настай хүн хөөрхий аймгийн хэмжээнд 1000 хүрэх үү

    Хариулах
  • 66.181.160.114
    2021/02/02

    Яаж ингэж ярьж хэлж чаддаг байнаа. Цайсан гарууд юмаа. Хэлэх ч үг олдохгүй юм.

    Хариулах
  • 59.153.114.16
    2021/02/01

    ичиж үхмээр юмаа. санаа зовдоггүй юм байхдаа.

    Хариулах
  • 202.21.117.82
    2021/02/01

    яая да та нарыг бүр нэг хог новшнууд ичдэггүй муу хар лалрууд. шуудай гурилч хүрэхгүй мөнгө

    Хариулах
  • 103.57.95.91
    2021/02/01

    Яагаад насаар ялгаварлан гадуурхах үзлийг дэвэргэсэн зүйл бий болоод байна. Хүний эрхийн мэдрэмжтэй байх хэрэгтэй

    Хариулах
  • 66.181.161.121
    2021/02/01

    zuw bolno shvv de awahdaa gol ni bish bayriin beleg setgegtel ni goe bgvi yu.

    Хариулах