Дархан-Уул аймагт УИХ-ын гишүүн Г.Дамдиннямыг эгүүлэн татах залуусын хөдөлгөөн эхэлжээ.
Гурван найзын 33 тэрбумын дуулиан хэрхэн эхлэв?
Хэдэн хоногийн өмнө УИХ-ын гишүүн Г.Амартүвшин 2019 оны сүүлийн хагаст Монголын Улсын Хөгжлийн банкны захирлаар ажилласан хугацаандаа 327 тэрбум төгрөгийн зээлийг олгосон байдаг.
Үүн дотроос олон нийтийн анхаарал татаж шүүмжлэл дагуулсан нь 33 тэрбум төгрөгийн зээл авсан “Вертекс майнинг сервис” гэх компани юм. Уг компани 2018 онд автомашины засвар үйлчилгээ, тоног төхөөрөмжийн худалдааны чиглэлээр байгуулагдсан.
Компанийн үүсгэн байгуулагч нь УИХ-ын гишүүн Г.Дамдинням, “Глобал майнинг сервис” ХХК, Дэлхийгээр аялагчид” группийн үүсгэн байгуулагч, аялагч Ө.Батбаяр нар юм байна. Улсын бүртгэлийн ерөнхий газрын албан ёсны мэдээлэлд “Вертекс майнинг сервис” компанийн гүйцэтгэх захирлаар УИХ-ын гишүүн Х.Ганхуягтай овог нэгт Хассуурийн Хашчимэг ажилладаг. Х.Хашчимэг нь УИХ-ын гишүүн Х.Ганхуягийн төрсөн дүү. Х.Ганхуяг нь “Хэра инженеринг”-ийн 50 хувийг эзэмшдэг бол түүний охин компани “Хера инвенстмент”-ийн 10 хувийг УИХ-ын гишүүн Г.Дамдинням эзэмшдэг.
Энэ бол өнгөрсөн өдрүүдэд нэгэнт нийтэд ил болсон мэдээлэл.
УИХ-ын гишүүн Г.Амартүвшин, Г.Дамдинням, Х.Ганхуяг ийнхүү ашиг сонирхлоор нэгдэж, Хөгжлийн банкнаас зээл баримт ил болсон. Тэгвэл энэхүү баримттай холбоотойгоор тэднийх эгүүлэн татах асуудал ийнхүү сөхөгдөж эхэлсэн байгааг эх сурвалжууд мэдээлж байна. Мэдээж сонгуулийн өмнө ийм их хэмжээний мөнгө хэрхэн, яаж олгогдсон нь анхаарал татна. Үүнийг хуулийн байгууллагууд нь анхааралтай хандуулж эхэлсэн байна.
Мэдээж олон нийтийн зүгээс ч дээрх ашиг сонирхол нэгдэж, их хэмжээний зээл авсан асуудлыг мартагдахгүй учиргүй үйл явдлуудын эгнээнд оруулж, эгүүлэн татах хөдөлгөөн өрнүүлээд эхэлсэн нь энэ юм.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
“Монголын төмөр зам” ТӨХК оны эхний 11 сарын байдлаар 11.7 сая тн ачаа тээвэрлэжээ
“Эрдэнэс Тавантолгой” ХК болон БНХАУ-ын Норинко компани хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурлаа
Нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн 15885 нэр дэвшигчийн мэдүүлгийг хянав
"Эрдэнэс тавантолгой" ХК болон "Чайна энержи интернэйшнл девелопмент" ХХК хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа
55 тооны бод мал хулгайлсан этгээдүүдийг илрүүллээ
"Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн Гүйцэтгэх захирал асан Н.Цэрэнсамбууг 30 хоногийн хугацаатай цагдан хорьжээ
Г.Дамдинням: Манай хүссэн хэмжээгээр биш ч боломжтой хэмжээгээр нийлүүлэлт хийж ирсэн ОХУ, ААН-үүдэд бид талархах учиртай
192.82.72.242
mash zuv
Хариулах24.252.135.173
Erguulen tatah heregtei Mun erenhii said Oyunerdene asuuj shahah heregtei
Хариулах202.21.108.179
Хууль хяналтын газар нь сайн шалгавал их юм гарах байхаа давхар иргэшилээс эхлээд
Хариулах