Ц.Туваан нь Ардчилсан намын зарим гишүүд "Тамга тэмдэг нуун дарагдуулсан" гэх үндэслэлээр Эрүүгийн хуулийн 23.3.2-д холбогдуулж Эрүүгийн цагдаагийн газарт гомдол гаргасан байна. Иймээс тус газраас Ц.Тувааныг шалгаж эхэлсэн талаар эх сурвалж мэдээлжээ.
Тодруулбал, Ц.Тувааны хэрэглэж байсан 1117237845 дугаартай АН-ын тамгыг Улсын бүртгэлийн ерөнхий газраас хүчингүй болгох Улсын байцаагчийн дүгнэлт гарч, улмаар АН-ын тамга 9020120477 дугаараар Улсын бүртгэлд шинээр бүртгэгдсэн байдаг. Мөн Улсын дээд шүүхийн цахим бүртгэлийн сангаас АН-ын даргын үүрэг гүйцэтгэгч нь Ц.Туваан гэх бүртгэлийг хассан. Ингэснээр Ц.Туваан хууль эрх зүйн хувьд ямар нэг шийдвэр гаргах боломжгүй нэгэн болсон гэсэн үг.
Гэтэл өнгөрсан сарын 29-нд АН-ыг төлөөлөх шийдвэр гаргах, тамга тэмдэгийг нь ашиглах эрхгүй Ц.Туваан С.Эрдэнийг найман жилийн хугацаатай намаас хөөх шийдвэр гаргасан. Энэ үйл явц нь Эрүүгийн хэрэг болж магадгүй АН-ын зарим гишүүд мөн түүнд сануулжээ.

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
“Ерөнхийлөгчийн илгээлт-2100” тэтгэлэгт хөтөлбөрийн эхний шатанд шалгарсан 420 хүүхдийн нэрийг зарлаж байна
"Лоро Пиана" компани Сүхбаатар аймагт хэрэгжүүлж буй "Дасан зохицохуйн зам” хөтөлбөрөө өргөжүүлэх сонирхлоо илэрхийлэв
НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын орлогч Амина Мохаммед Монгол Улсын манлайллыг өндрөөр үнэллээ
НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага малын халдварт өвчний эсрэг хамтран ажиллах боломжтойг тэмдэглэв
Ц.Сандаг-очир: Байгаль хамгааллын салбарт 100 сая еврогийн санхүүжилт татлаа
Өнөөдрийн байдлаар нийслэлд цахилгаан автомашин цэнэглэх 30 ногоон өртөө үйл ажиллагаа явуулж эхэллээ
Ясмин Фуад: Бэлчээрийн асуудлаарх амлалтуудын тухай мэдэгдэл гарсан. Энэ бол Монголын үлдээх өв юм
Сэтгэгдэл бичигдээгүй байна