2021 оны нэгдүгээр сарын 25-наас хойш үүссэн 12-13 том голомт идэвхтэй байна. Тухайлбал, БЗД-ийн 8 дугаар хорооны СӨХ-той гарсан голомт идэвхтэй үргэлжилж, 11 хүн өвчилсөн байна.
“Жи Би тауэр”-т байрладаг ББСБ-ын халдвар маш идэвхтэй үргэлжилж, эндээс нийт 24 тохиолдол бүртгэгдсэн.
Гутлын цехтэй холбоотой голомтоос 10 хүн бүртгэгдсэн.
Мөн гэр бүлийн хүрээнд БЗД-ийн 26 дугаар хороо, БГД-ийн 12 дугаар хорооны 19 дүгээр байр, БЗД-ийн 5 дугаар хорооны 6 дугаар байрны голомтууд идэвхтэй үргэлжилж байгаа. Нийт бүртгэгдсэн тохиолдол 40 гаруй болсон. Микс пиццаны газартай холбоотой голомт идэвхтэй үргэлжилж, нийт 15 тохиолдол бүртгэгдсэн байна.
Түүнчлэн хүүхдийн асрамжийн газарт халдвар идэвхжиж байна. Энд гурван багш, хоёр хүүхэд өвдсөн. Үлдсэн зургаан хүүхэд ажиглан тусгаарлагдах байранд тусгаарлагдсан байгаа. Энэ мэт голомтууд идэхтэй үргэлжилж хүрээгээ тэлсээр байна.
Иргэдийн дунд шинж тэмдэггүй өвчилсөн хүн явж байх эрсдэл маш өндөр болсон гэлээ.
“Монголын төмөр зам” ТӨХК оны эхний 11 сарын байдлаар 11.7 сая тн ачаа тээвэрлэжээ
“Эрдэнэс Тавантолгой” ХК болон БНХАУ-ын Норинко компани хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурлаа
Нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн 15885 нэр дэвшигчийн мэдүүлгийг хянав
"Эрдэнэс тавантолгой" ХК болон "Чайна энержи интернэйшнл девелопмент" ХХК хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа
55 тооны бод мал хулгайлсан этгээдүүдийг илрүүллээ
"Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн Гүйцэтгэх захирал асан Н.Цэрэнсамбууг 30 хоногийн хугацаатай цагдан хорьжээ
Г.Дамдинням: Манай хүссэн хэмжээгээр биш ч боломжтой хэмжээгээр нийлүүлэлт хийж ирсэн ОХУ, ААН-үүдэд бид талархах учиртай