Хотын даргын сэнтийгээс УИХ-ын гишүүний суудалд тухалсан С.Амарсайхан дээлээ давхарлаж Шадар сайд боллоо. Шадар сайд тангаргаа өргөнгүүтээ УОК-ыг хуралдуулж, сүр дуулиантайгаар ажлаа эхлүүлсэн. Энэ зуур цахим орчинд түүний хөрөнгө орлого олны анхаарлыг татаж эхэллээ.
Тодотгон хэлбэл, Шадар сайд С.Амарсайханых гэдэг айл 10 тэрбум төгрөгийн үнэлгээ бүхий үл хөдлөх хөрөнгөтэй. Тэрбээр гурван орон сууцаа ийнхүү үнэлсэн байгаа юм. Тэднийх гэр бүлээрээ жилдээ 200 сая хол давсан орлого олдог.
Lexus RX 350 ,Mazda CX-9 маркийн хоёр машинтай. Эдгээр нь 202 сая төгрөгөөр үнэлэгдэж байна. 225 сая төгрөгийн үнэт эдлэлтэй, 4 тэрбум 499 сая төгрөгийн авлагатай, 100 сая төгрөгийн зээлтэй Оюуны Ундраа Групп ХХК, "МСГ" ББСБ Бусад, Эво вэлнэс ХХК-иудад хувь эзэмшдэг. Ийнхүү сүүлийн 10 жилийн турш төрийн алба хашсан шинэхэн Шадар сайдын ХОМ олон нийтийн анхаарлыг татаж байна.
НАМТАР
Монгол Улсын Шадар сайд Сайнбуянгийн Амарсайхан Эхнэр, хүүхдийн хамт амьдардаг.
1981-1991 онд Налайх дүүрэгт Эрдмийн-Оргил цогцолбор сургууль дүүргэж, АНУ-ын Калифорни Мужийн Пресно хотын институтийг 1996 онд, Соут Вест их сургуулийг 2000 онд тус тус төгссөн. Хууль, эрх зүйн Магистр зэрэгтэй. Гадаад хэлний мэдлэг: Англи, Хятад, Орос Ажлын туршлага:
• 1992-1994 онд Монгол Улсын Шинжлэх ухаан, мэдээлэл технологийн төвийн ажилтан
• 2000-2004 онд БНХАУ дахь Монгол Улсын Элчин сайдын яаманд Консулын ажилтан, Атташе
• 2004-2007 онд Американ трейд & девелопмент компанид гадаад худалдааны менежер
• 2007-2016 онд Оюуны-Ундраа группийн Ерөнхийлөгч, ТУЗ-ын дарга
• 2012-2016 онд Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгч, тэргүүлэгч
• 2016–2020 онд Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгч, тэргүүлэгч
• 2016-2017 онд Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын Төсөв, санхүү, эдийн засгийн хорооны дарга
• 2017-2019 оноос Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга, Нийслэлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн дарга
• 2019-2020 онд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч, Нийслэлийн онцгой комиссын дарга
• 2020 оноос Монгол Улсын Их Хурлын гишүүн, Улсын Их Хурал дахь Монгол ардын намын бүлгийн дэд дарга Нийгэм, эдийн засгийн бусад салбарын туршлага:
• Монголын эдийн засгийн форум, Хувийн хэвшлийг дэмжих үндэсний зөвлөл, Үндэсний стратегийн хүрээлэнг санаачлан үүсгэн байгуулагч гишүүн, ТУЗ-ын гишүүн.
• 2007-2011 онд Монголын гүйцэтгэх захирлуудын (CEO) Клубийн Дэд Ерөнхийлөгч, Ерөнхийлөгч
• 2016 оноос “Азийн Хүлэг” бодлогын судалгааны хүрээлэнгийн Дэд Ерөнхийлөгч зэрэг эдийн засаг, бизнесийн салбарын сонгуульт ажлыг хашиж ирсэн.
• Монголын Таеквондогийн мастеруудын холбооны Ерөнхийлөгч /Хар бүс, 4 дантай/ С.Амарсайхан нь төр, дипломат алба, хувийн хэвшлийн салбарт ажиллахын зэрэгцээ Монгол Ардын Намын Бага хурлын гишүүн, Нийслэлийн Монгол Ардын Намын Хорооны гишүүн зэрэг сонгуульт ажлыг эрхэлдэг юм.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
“Монголын төмөр зам” ТӨХК оны эхний 11 сарын байдлаар 11.7 сая тн ачаа тээвэрлэжээ
“Эрдэнэс Тавантолгой” ХК болон БНХАУ-ын Норинко компани хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурлаа
Нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн 15885 нэр дэвшигчийн мэдүүлгийг хянав
"Эрдэнэс тавантолгой" ХК болон "Чайна энержи интернэйшнл девелопмент" ХХК хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа
55 тооны бод мал хулгайлсан этгээдүүдийг илрүүллээ
"Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн Гүйцэтгэх захирал асан Н.Цэрэнсамбууг 30 хоногийн хугацаатай цагдан хорьжээ
Г.Дамдинням: Манай хүссэн хэмжээгээр биш ч боломжтой хэмжээгээр нийлүүлэлт хийж ирсэн ОХУ, ААН-үүдэд бид талархах учиртай
103.140.10.82
uneheer mundane zaluudaa shiidemgii daichin zangaragtai iim l hun trig tuvhnuulj ulna badraaj yvaa yushuude busad novshnuud ni tegeed haa bgaaan heleeed ugchihlduu chaddagiin boluul huvalznuuudaaa
Хариулах103.57.95.112
Otgonbayar saidiin gazriin naimaagaar uussen kompani shuu dee oyunii undraa tom ah ni
Хариулах139.5.217.47
EDNII DOTROOS XAMGIIN XUN SAITAI N ENE AMARSAIXAN. BUSAD N XARAMCH XAR NOXOINII BAASNUUD BNA LE DE.
Хариулах66.181.161.13
ах дүүгээрэй луйварчин гарууд даа
Хариулах103.26.195.86
Юу нь цочирдмоор гэж. Бизнес хийдэг байсан. Компанитай хүн шүү дээ.
Хариулах103.26.194.155
ОЮУНЫ УНДРАА ГЭДЭГ ЧИНЬ МӨНГӨНИЙ УНДРАА БИЗДЭЭ. ЗАЙСАНГИЙН АМЫГ БҮР УУЛЫГ НЬ СЭТЭЛЖ БАЙГААД АВСАН ШДЭЭ
Хариулах66.181.183.232
Хүн өөрөа олсон хөрөнгөө мэдүүлэх нь зөв...
Хариулах103.140.11.178
Улс төрд орохоосоо өмнө бизнесмэн байсан хүн ш дээ...Гайхаад байх юм юу байна.Харин ч улс төрөөс төрсөн баячуулаа цололбол таарна.Хийсэн бүтээсэн зүйлийн сайн судалж мэдчээд бичвэл таарна.Ганц усан оргилуур хийснээр нь муулаад байх юм.Өмнөх дарга нар усан оргилуур ч хийж чадахгүй идэж уудаг гарууд байсан биздээ...
Хариулах185.40.81.7
Naadah chin uuruu shudraga zarchmaar bizness hiih Olson hurungu buu busdad ataarh .iimerhuu shaldar buldar yumaar hool hiih chin nasand chine tsuvtei haha
Хариулах202.55.188.109
Hotiin darga baihdaa 3.2 terbumaar usan orgiluur barihdaa hediin huviig ni uuruu hussan bol? 1/3-iig ni bol chaasan l baih!!!
Хариулах103.26.193.152
тийм шүү.т.ганболд би өөрийнхөө хөрөнгөөр бария гэж байхад нь яахын бэ би өөрөө гээд л зүтгэсэн хүн шүү дээ
192.82.77.115
Маш мундаг баялаг бүтээгч амьдралын туршлага үр дүн хөдөлмөрөөр бий болсон хөрөнгө
Хариулах192.82.77.115
Цэвэр хөдөлмөрийн үр шим шүү
Хариулах222.100.231.113
SAINBUYAN BUYANDALAI GEJ NERNUUD BOL TSEVER CHINA NERNII ORCHUULGA. aavaa ih nuudag hundeee
Хариулах192.82.77.115
Шаадаг бомбоо вэ муу жинхэнэ хужаа чинь
66.181.179.175
Uulaasaa baylag buteegch
Хариулах66.181.161.20
уих орохоосоо өмнө гроупын захирал байсан хүн шүүдээ төрд ороод баяжсан юм бол байхгүй
Хариулах202.126.89.184
тэр үед цогцолбор сургууль гэж бгаагүй шүү мэдэж бичэж бай
Хариулах66.181.187.164
Turd garaal bayjaal ard tumen yduuraad l bdagiin shaltgaanuud
Хариулах202.55.188.83
turd garhaasaa umnu ch hurungutei l baisan
122.201.21.25
наадах чинь юу ч биш. зайсангийн тэр хавиарх бүх томоохон барилгууд бүгд Амарсайхных ш дээ. усан оргилуур 3,2тэрбумаар барьсан гэжуагаа. харахад чааваас 800сая-р л барьсан гэлтэй. үлдсэн нь где? Сонгууль, МАН, Амарсайхны карманд
Хариулах103.26.195.90
Усан оргилуур цар тахлын үед барьсан хүндээ. Одоо төсөв нь тасрахад ойрхон бгаад бдаг. Өөр ямар тендерүүд бгаан бүү мэд.
Хариулах202.126.89.136
Хамаагүй дарж бичсэн байна оо. Зайсан толгойг тойроод байгаа бүх газар обьект түүнийх. Жишээ нь Зайсан Хилл , Зайсан Squer гээд л хүмүүсийн мэддэг 2 том байгууламж байна. Энэ 2 хэдээр үнэлэгдэх вэ ? 3 орон сууц нь 10 тэрбум юм бол...
Хариулах202.55.188.83
bugd oyunii undraa groupinh bolhoos gants amarsaihni hurungu bishshtee
64.119.22.49
Үнэн юм гэж байх аа больсон !