Хөвсгөл аймгийн Нэгдсэн эмнэлгийн мэс заслын эмч нар нэг настай хүүхдийн улаан хоолойд тээглэсэн 15-ын зоосон мөнгийг мэс хүргэлгүй авч чадлаа.
Бага насны хүүхдүүд гадны биет залгиснаас эмнэлэгт хандах тохиолдол түгээмэл байдаг. Залгисан биет ихэнх тохиолдолд хоол боловсруулах замыг саадгүй туулж өөрөө ямар нэг хүндрэлгүй биеэс гардаг ч ховор тохиолдолд нээлттэй хагалгаа эсвэл дурангийн эмчилгээ хийж авах шаардлага үүсдэг.
Зарим гадны биет хүүхдийн амь нас, өсөлт хөгжил, эрүүл мэндэд ноцтой аюул учруулах эрсдэлтэй. Жишээлбэл, Бага насны хүүхэд товчин зай залгисан тохиолдол хэд хэд гарсан. Товчин зай хамгийн аюултай. Залгисан тохиолдолд шинж тэмдэг илэрч буй эсэхээс үл хамааран яаралтай авах эмнэлгийн заалттай.
Товчин зай хоол боловсруулах замд ороод хайлж түүнээс сулрах гидроксид (маш хүчтэй хүчил) нь салстыг түлж, түлэгдэж шархалснаас ходоод цоорох хүнд эмгэг үүсгэдэг.
Энэ аюултай гэмтэл 2- 4-хөн цагийн дотор үүсдэг. Товчин зайны диамер том байх тусам гэмтэл нь төдий чинээ их. Мөн товчин зайг авахгүй удах тусам үүсгэх гэмтэл нь нэмэгдэнэ. Тиймээс эцэг, эхчүүд хүүхдэдээ тавих анхаарал халамжаа алдахгүй байхыг сануулж байна.
Эх сурвалж Gogo.mn
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
“Монголын төмөр зам” ТӨХК оны эхний 11 сарын байдлаар 11.7 сая тн ачаа тээвэрлэжээ
“Эрдэнэс Тавантолгой” ХК болон БНХАУ-ын Норинко компани хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурлаа
Нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн 15885 нэр дэвшигчийн мэдүүлгийг хянав
"Эрдэнэс тавантолгой" ХК болон "Чайна энержи интернэйшнл девелопмент" ХХК хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа
55 тооны бод мал хулгайлсан этгээдүүдийг илрүүллээ
"Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн Гүйцэтгэх захирал асан Н.Цэрэнсамбууг 30 хоногийн хугацаатай цагдан хорьжээ
Г.Дамдинням: Манай хүссэн хэмжээгээр биш ч боломжтой хэмжээгээр нийлүүлэлт хийж ирсэн ОХУ, ААН-үүдэд бид талархах учиртай
Сэтгэгдэл бичигдээгүй байна