МИКС пицца хүргэлтийн ажилтнаас улбаатай 11 хүн өвчлөөд байна

Moderator
2021/01/30

Сүүлийн үеийн халдварын нөхцөл байдал эрс нэмэгдэж нийслэл Улаанбаатар хотод хоногтоо 15-аас дээш тохиолдол бүргэгдэж байгааг ЭМЯ-аас мэдээллээ. 

Сайн дураараа шинжилгээ өгсөн дөрвөн хүнээс коронавируст халдвар илэрсэн. Энэ нь хүн ардын дунд шинж тэмдэггүй буюу хөнгөн балархай өвчлөл явагдаж байгаагийн үзүүлэлт болж байгааг мэдээллээ. Өнөөдрийн байдлаар Х Апартментад бүртгэгдсэн коронавируст халдварын тоо 14 болсон байна. Мөн МИКС пиццаны хүргэлтийн ажилтнаас улбаатай тохиолдол 11, наркологийн эмнэлэгт батлагдсан тохиолдолтой холбоотой 7 хүн, ББСБ-д ажилладаг хүний дүү нь өвдсөнөөс болж эгч нь халдвар авсан. Эгч нь ХБХ-ын асрамжийн газарт багш хийдэг. Одоогоор тус асрамжийн газрын хоёр багш, хоёр хүүхэд өвчлөөд байна.