Улсын Дээд шүүхийн хяналтын шатны эрүүгин хэргийн шүүх хуралдаанаар Ц.Өнөрцэцэг, Б.Сайханцэцэг нарт холбогдох хэргийг шүүгдэгч, тэдний өмгөөлөгчдийн гаргасан гомдлын дагуу 2021 оны 1 дүгээр сарын 29-ний өдөр хянан хэлэлцлээ.
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх дээрх хэргийг 2020 оны 7 дугаар сарын 29-ний өдөр хянан хэлэлцээд Ц.Өнөрцэцэгийг бусадтай урьдчилан үгсэн тохиролцож, албан тушаалтанд хээл хахууль өгсөн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 2002 оны Эрүүгийн хуулийн 269 дүгээр зүйлийн 269.1 дэх хэсэгт зааснаар 2 жил хорих ял оногдуулжээ. Харин Б.Сайханцэцэгийг Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгчээр ажиллаж байхдаа хээл хахууль авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 2002 оны Эрүүгийн хуулийн 268 дугаар зүйлийн 268.1 дэх хэсэгт зааснаар төрийн албан тушаал эрхлэх, хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа явуулах эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, 2 жил хорих ял оногдуулсан байна. Мөн Ц.Өнөрцэцэгээс хууль бус хөрөнгө болох 20 сая төгрөгийг гаргуулж, улсын орлого болгохоор шийдвэрлэсэн юм.
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх уг хэргийг 2020 оны 10 дугаар сарын 13-ны өдөр хянан хэлэлцээд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж, Ц.Өнөрцэцэг, Б.Сайханцэцэг нарыг бусадтай урьдчилан үгсэн тохиролцож албан тушаалтанд хээл хахууль өгөх гэмт хэрэг үйлдэхээр бэлтгэсэн гэм буруутайд тооцож, 2002 оны Эрүүгийн хуулийн 269 дүгээр зүйлийн 269.1 дэх хэсэгт зааснаар Ц.Өнөрцэцэг, Б.Сайханцэцэг нарт тус бүр 1 жил хорих ял оногдуулж шийдвэрлэжээ.
Улсын Дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар хэргийг хэлэлцээд давж заалдах шатны шүүхээс Ц.Өнөрцэцэг, Б.Сайханцэцэг нарт холбогдох хэргийн зүйлчлэлийг өөрчилсөн заалтыг хүчингүй болгож, Ц.Өнөрцэцэгт оногдуулсан 1 жил хорих ялыг хэвээр үлдээж, Б.Сайханцэцэгийг төрийн албан тушаал эрхлэх, хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа явуулах эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, 1 жил хорих ял эдлүүлэхээр шийдвэрлэв.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
“Монголын төмөр зам” ТӨХК оны эхний 11 сарын байдлаар 11.7 сая тн ачаа тээвэрлэжээ
“Эрдэнэс Тавантолгой” ХК болон БНХАУ-ын Норинко компани хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурлаа
Нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн 15885 нэр дэвшигчийн мэдүүлгийг хянав
"Эрдэнэс тавантолгой" ХК болон "Чайна энержи интернэйшнл девелопмент" ХХК хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа
55 тооны бод мал хулгайлсан этгээдүүдийг илрүүллээ
"Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн Гүйцэтгэх захирал асан Н.Цэрэнсамбууг 30 хоногийн хугацаатай цагдан хорьжээ
Г.Дамдинням: Манай хүссэн хэмжээгээр биш ч боломжтой хэмжээгээр нийлүүлэлт хийж ирсэн ОХУ, ААН-үүдэд бид талархах учиртай
66.181.177.143
Эх Орныг минь та нар хэдүүлэхнээ хуваагаад идэцгээ ууцгаа.хахаха.
Хариулах202.9.40.27
Ed nar hund duraaraa ogdog bizdee teguul ed nart ylgaagui ogooch shuud zohiod zohiod
Хариулах66.181.161.111
Яахав дээ ял өгсөн болж харагдуулсан юм биз дээ. Кккк
Хариулах192.82.67.54
Монголд шүүгч нар авилгалд идэгдэж ялзралд орсон нь хамгийн бузар үйлдэл ичих нүүрээ элгэндээ наасан шүүгч нарыг цаазалдаг хууль гаргах хэрэгтэй
Хариулах66.181.161.89
Hedii chineen ih ideh hedii chineen undur hahuuli avah tusam hamgiin baga yl avdag am ni angalzsan huuhdde atga budaa herchim mahnii une 10000 tug hulgai hiihed mungunii toogoor ni yal ugdug uuniig l mongoliin shudarga huuli geed baigaan bna l gej oilgoloo
Хариулах103.212.116.68
Арай бага олон жилийн ял өгөөч ээ..
Хариулах59.153.114.183
Шүүсэн шүүгчид хариуцлага тооцох хэрэгтэй Тэгж л байж шударга ёс тогтоно .Ер нь шүүхэд удирдах албан тушаал,хөрөнгө орлого ихтэй шүүгчдийн орлогын тайлбар авах,орлого нотолж чадаагүй хүмүүст хариуцлага тооцох ёстой тэгж байж шударга шүүхээр шүүлгэх эрх нь нээгдэнэ Өнөөдөр авилга авдагд шүүгчдэд өндөр цалин өгөөд ч байдал дээрдсэнгүй
Хариулах202.126.89.14
Iimhen shiitgel onogddog yum bol bi mergejilee buruu songosnoo odoo l medlee.noir hooloo martan udur shunugui zutgej bj heden myngan tugrug olj amidarch bsan ni gutamshig baijuudee.huulich bolson bol heden zuun say terbumaar ni avilgaldaad adag suuld amraltiin 3saraar shagnuulaad saldag goy mergejil bjee huurhii.daanch medsengui yvj.
Хариулах192.82.70.143
Aвилга авсан шүүгч нь ийМ байж болох уу бид үүнийг хүсээгүй биздээ Жинхэнэ жагсах үйлдэл чинь энэ биш үү
Хариулах66.181.161.69
Huuli guil bolj dee
Хариулах