Өнөөдрийн чуулганы хуралдааны үеэр ЗГХЭГ-ийн дарга нэр дэвшигч Ц.Нямдорж болон ХЗДХ-ийн сайдад нэр дэвшигч Х.Нямбаатар нар Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарын хэргийн үйл явц ямар байгаа талаар дараах байр суурийг илэрхийллээ.
Ц.Нямдорж: Цаад талд нь асар их хуйвалдаан явагддаг
-Х.Нямбаатар сайд хариулах нь оновчтой. Улаан цайм нүдэн дээр хэлмэгдүүлэлт хийсэн учраас энэ асуудлыг УИХ-ын гишүүнийхээ хувьд ярьж эхэлсэн. Дараа сайдын ажил хүлээж хөөцөлдсөн. Нэлээн цэгцрээд, хууль бус арга хэрэглэсэн, эрүүдэн шүүсэн, тамласан байна гэдгийг эргэлзэх аргагүй баримтаар тогтоосон. Холбогдох хүмүүс тодорхой хариуцлага хүлээгээд явж байтал замаас нь будлиулаад хэргийг мөрдөн байцаалтад буцаагаад хүмүүсийг нь сулласан л үйл явц болж өнгөрлөө. Захиалагч, хамтрагч, хамжигч гээд байгаа шүүхийн шийдвэр бичсэн хүмүүсийн нэрийг бүх дарга нарт хэлсэн. Харамсалтай нь сулруулсаар сулруулсаар явж байгаад хаях юм байна гэх мэдрэмж байсан. Намайг явсны дараа энэ ажлаа хийсэн 2016 оны есдүгээр сараас 2021 оны нэгдүгээр сар гээд тооцохоор зургаан жил энэ хоёр хэлмэгдэж, ял эдэлж байна. Яагаад энэ хүмүүс суллагдахгүй байна гэхээр энэ хэргийг шийдвэрлэсэн бүх хүмүүс ажлаа хийж байгаа. Ганцхан дээд шүүхийн Ерөнхий шүүгч солигдсон. Улс төрийн зорилгоор үүнийг яриагүй. Үндсэн хуулийн, хуулийн бүх заалтуудыг зөрчсөн үйл явц. Тагнуулын байгууллага бүгдийг мэдэж байгаа. 2013 оны наймдугаар сард Н.Алтанхуягийн Засгийн газрын үед эхэлсэн ажиллагаа. Энэ хэргийн харьяалал тогтоохдоо энэ бүх ажлыг хийсэн Төв аймгийн шүүхэд өгсөн. Дараа нь Төв аймгийн давж заалдах шатны шүүхээр хэлэлцсэн. Тагнуулын газар дээр шалгагдаж байсан хэрэг дээр АТГ гүйцэтгэх ажиллагаа явуулсан. Хачин байгаа биз. Таслан зогсоох хуулийн бололцоо байгаа. Шинээр эхэлсэн нөхцөл байдлын улмаас эсэргүүцэл бичих эрх Дээд шүүх, Улсын Ерөнхий прокурорт байгаа. Олон удаа энэ аргаа хэрэглээч гэж хэлээд дийлдээгүй. Цаад талд нь асар их хуйвалдаан явагддаг. Цаашид энэ асуудлаар ярина. Энэ зүгээр нэг асуудал биш. Гэмгүй хүнд хэрэг тохдог явдал Монголд байж болохгүй.
Х.Нямбаатар: Хэрэгт холбогдсон хүмүүсийг таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж сул чөлөөтэй явж байна.
-Энэ их удаан үргэлжилж байгаа процесс. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны үеэр хэргийн оролцогчдоос маш олон удаа хүсэлт гаргаж хэргийг бүтэн жилээр хойшлуулсан. Арга бараад Эрүүгийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах замаар хязгааргүй хүсэлт тавьж хэргийг шийдвэрлүүлдэг процессийг хумьсан. Хэргийг мөрдөн байцаалтад буцаасан. Ингээд хэрэгт холбогдсон хүмүүсийг таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж сул чөлөөтэй явж байна. Эрүүгийн хуульд заасны дагуу хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг үргэлжлүүлэх процесс энэ хүрээд гацчихаад байгаа гэсэн тайлбарыг өгдөг. Хамгийн сүүлд Төв аймгийн шүүгч Энхмаа гэдэг хүн Б.Хурц нарт холбогдох хэргийн таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилсөн. Одоо ирэх гуравдугаар сарын 1-ээс Шүүхийн хууль хэрэгжиж эхлэхэд үр дүн гарах байх. Улсын дээд шүүхэд нэр бүхий шүүгчид байгаа. Тэд энэ хонгилын системыг авч үлдэж байгаа.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
“Монголын төмөр зам” ТӨХК оны эхний 11 сарын байдлаар 11.7 сая тн ачаа тээвэрлэжээ
“Эрдэнэс Тавантолгой” ХК болон БНХАУ-ын Норинко компани хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурлаа
Нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн 15885 нэр дэвшигчийн мэдүүлгийг хянав
"Эрдэнэс тавантолгой" ХК болон "Чайна энержи интернэйшнл девелопмент" ХХК хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа
55 тооны бод мал хулгайлсан этгээдүүдийг илрүүллээ
"Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн Гүйцэтгэх захирал асан Н.Цэрэнсамбууг 30 хоногийн хугацаатай цагдан хорьжээ
Г.Дамдинням: Манай хүссэн хэмжээгээр биш ч боломжтой хэмжээгээр нийлүүлэлт хийж ирсэн ОХУ, ААН-үүдэд бид талархах учиртай
202.126.90.8
Нямдоржид бүх эрх мэдэл байсан худлаа өөрийгөө тод харагдуулах гээд янз бүрээр гоншогонох юм 20 хэдэн ингэж явлаа шүү дээ арга барилаа өөрчлөөч ээ
Хариулах45.93.109.108
menget nyamdorj ooroo nuutsaar humuus yavuulj, yargalj baigaagaa cameraar bichuulj ene aluurchdiig sulluulah shantaajlah yumaa hiisen. Mordon baitsaagch, Prokuror ene ter geed hariutzsan humuus ni ene herzgii ajillagaanii talaar yu ch medehgui! Tegej S.Zorig agsniig alsan hergiig bas l nyamdorj sanaataigaar ezengui bolgoj saarmagjuulj irsen. Ooroo ene jujgiig zohion baiguulsan, ter ni mash nuutsiin gereetei.
Хариулах150.129.141.177
Ээсдаа....зориг агсаны үхэл оюу толгойн гэрээ 2-оор хооллоод 20~30 жил боллоо шүү бид нар
Хариулах202.180.218.21
Эрх мэдэл нь байсаар байтал ингээд тэгээд шалтаг тоочоод байх юм Асуудал нь тодорхой юм шиг юм ярьсан хирнээ төрийн төмөр нүүр гаргаад шууд шийдэж чадахгүй байгаа нь юундаа байна аа Хэдэн жил ингэж гоншгосон юм яриад шийдэхгүй байгаад байх юм болдоо
Хариулах202.9.40.174
ийм бузар булай зүйлийг төр засгын систем өрөө илрүүлж хариуцлага тооцон явах ёстой. гэтэл ялзарсан төртэй, Гэтэл ард түмэн төрийн бусармаг явдалыг олон нийтйин сүлжээгээр илчилж өглөө, эдгээр хүмүүсийг чөлөөлж чаддагүй үхээнц засаг Монголоос өөр хаана ч байхгүй. эхлээд эдгээр хэлмэгдсэн хүмүүсийг чөлөөлөөч, дараа нь наад ялзарсан төрийнхөө асуудлыг цэгцлээч. Гэмгүй хүн хохирч байна, шоронд тамлагдаж байна ялзарсан засаг аа.
Хариулах202.9.46.110
Ийм хэргийг илчилж хэлмэгдсэн, хүмүүсийг чөлөөлж чаддаггүй шүүх засаг Монголоос өөр хаана ч байхгүй шүүгч нар ялзралын дээдээр ялзарсан хүмүүс. Одоо эл асуудлыг шийдвэрлэх гарц нь олон улсын шүүхэд гомдол гаргах ёстой болжээ
Хариулах202.21.108.40
Ц.Нямдорж гэдэг хүн чинь өөрөө сайд байгаагүй юм уу??? Тэр олон жил сайд байхдаа яагаад шийдэж болоогүй юм болоо!!!!!!
Хариулах122.201.31.198
сулал хөөрхий арай дэндүү юмаа хэлс хэрэг үүрэх
Хариулах103.29.144.250
Нямдорж одоо болих хэрэгтэй бүх эрх мэдэл нь өөрт нь байсан шүү дээ тйим байсан бол сайд баөйхдаа сулахгүй яасан юм
Хариулах94.214.181.162
gemgui humuus baisan bol odiid sullagdchihgui jaah vee dee.Zugeer l mengetiin jhujig.Erdenetiinhni ig huurch songuulid garag geed buteegui haychihgyi ju.
Хариулах66.181.161.93
Шүүгчийг түдгэлзүүлэх эрх ганц ерөнхийлөгчид байгаа тэгээд одоо яах вэ??
Хариулах202.179.25.47
Энэ бол ёстой л хуулийн цоорхой
Хариулах66.181.187.235
Энэ асуудалд холбоотой гээд байгаа нэр бүхий шүүгч нараа тэгвэл ажлаас нь түтгэлзүүлээд солих эрх нь эрхэм дарга нарт байгаа бусуу ард түмэнд хэлээд яах вэ буруу нь та нарт байгаа байна та нар бас хамтрагч гэсэн үг зас шийд гээд эрхмэдэл албан тушаал ард түмэн төр өгсөн чадахгүй бол та нарын хэлдэгээр зайлаад өг албан тушаалаас цаана чинь чадах аавын хүү охид өндөр боловсролтой танил талгүйгээсээ гудманд алхаж байна иймд огцор сайн дураараа ажлаа өг чадахгүй бол үнэнчээр төрд зүтгэ
Хариулах66.181.161.116
Teneg yumuu? Darga bolgon shvvxchdiig solchdgui shd