Өмнөговь аймагт ноцтой осол гарч, 2 хүн амиа алдаж, 3 зорчигч гэмтжээ

Moderator
2021/01/29

Тээврийн цагдаагийн албаны Жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэс 2021.01.25-28-ны өдрүүдэд нийт 784 дуудлага мэдээлэл хүлээн авснаас зам тээврийн ослын шинжтэй 598 дуудлага мэдээлэл бүртгэгдсэн байна.

 Бүртгэгдсэн зам тээврийн ослын улмаас 9 хүн гэмтэж бэртсэний 2 хүүхэд байна. Ноцтой зам тээврийн ослын улмаас орон нутаг 3 хүний амь насаа алджээ.

Ноцтой зам тээврийн ослоос дурдвал:

  •  Өмнөговь аймаг Хонгор сум Мандах баг “Сайжрах гэх газар” /аймгийн төвөөс баруун хойш 17 км/ асфальтан замд 2021.01.26-ны өдрийн 13.34 цагийн орчимд Toyota Estima маркийн автомашин онхолдож, жолооч, зорчигч нарын 2 хүн амиа алдаж, зорчигч 3 хүн гэмтсэн.
  •  Баян-Өлгий аймаг, Толбот сум 2-р баг “Хар сайр” гэх газар /сумын төвөөс хойшү 35 км/ асфальтан замд 2021.01.25-ны 03.30 цагийн орчимд Toyota corolla маркийн автомашин онхолдож, жолооч К-н амиа алджээ. 

 Мөн алба хаагчдаас хийсэн хяналт шалгалтын үеэр согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон нийт 160 зөрчил ирлүүлсний 85 нийслэлд, 75 орон нутагт тус тус бүртгэгдсэн байна.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна