18 хүнээс коронавируст халдвар илэрлээ

Moderator
2021/01/29

Эрүүл мэндийн яамнаас коронавируст халдварын нөхцөл байдлын талаар ээлжит мэдээллээ.

  • Өнгөрсөн 24 цагийн хугацаанд нийт 12885 хүнд PCR шинжилгээ хийхэд 18  хүний шинжилгээнд коронавируст халдвар илэрсэн байна. Илэрсэн батлагдсан тохиолдлууд  Х апартмент, микс пицца, Наркологийн эмнэлэг, Баянгол  дүүргийн 12 хорооны 19 дүгээр байр зэрэг газруудаас илэрсэн тохиолдлуудын ойрын хавьтлаас илэрсэн байна. Сүүлийн 24 цагт 59  хүн эдгэрч  Цэргийн төв эмнэлгээс ХӨСҮТ-ээс 22, Цэргийн төв эмнэлгээс 10 хүн эмнэл зүйн хувьд эдгэрч Хан-Уул дүүргийн эмнэлэг рүү шилжсэна гэж ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга Д.Амбасэлмаа мэдээллээ.