С.Ганбаатар албан бичгээ Нью-Йоркийн шүүхэд явуулах хүртэл өлсгөлөнгөө зогсоохгүй гэлээ

Moderator
2021/01/29

УИХ-ын гишүүн С.Ганбаатартай өчигдөр орой ХЗДХ-ийн сайд УИХ-ын нэр бүхий гишүүд очиж уулзан, тохиоролцоонд хүрсэн. Улмаар С.Ганбаатар гишүүн Төрийн ордонд очиж Нью-Йоркийн дээд шүүхэд албан ёсоор нэхэмжлэл гаргах ажлын хэсэгтээ уулзсан. Улмаар энэхүү нэхэмжлэлийг тус улс руу албан ёсоор илгээх хүртэл өлсгөлөнгийн үйл ажиллагаагаа зогсоохгүй хэмээн мэдэгдсэн байна. 

Тэрбээр энэ талаараа өөрийн цахим хуудаснаа " 09 цагаас Ерөнхий сайд  НЬЮ-ЙОРКИЙН дээд шүүхэд албан ёсоор нэхэмжлэл гаргаж гарын үсэг зурж явуулахаар болсоон. Албан бичгийг явуулах хүртэл өлсгөлөнгөө зогсоохгүй үргэлжлүүлэх болно. Бие маань их сайн байна. 5 дахь өдрөө буюу 97 цаг" хэмээн бичжээ. 


Сэтгэгдэл (5)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 122.201.24.17
    2021/01/29

    дэмжиж байна. зарим нөхдөд поп гэж харагдаж байгаа ч МУын ирээдүй, хувь хүн талаасаа би биш юмаа гэхэд үр хүүхэд үр ашиг эсвэл хор уршигыг үзэх гээд байна. Оюунэрдэнэ ер нь бусад хүмүүс ч материал нь байна олон нийтэд дэлгэнэ гэж хэлээд таг болдог тэрний хойноос хөөцөлдхөө ч больсон. сонгуулын үер хальт дурсана...

    Хариулах
  • 192.82.74.232
    2021/01/29

    teneg pop mal. oyutolgoi garsnaar dollar , yumnii une usch, tsalin, halamjuud baijgui bolno. uursduu uhaad avch chadahgui baij.

    Хариулах
    • 202.9.47.7
      2021/01/29

      tejeegchee aldchih geed bnu

  • 202.9.40.48
    2021/01/29

    Оюнэрдэнэ ирж уулзаагүй томроод байсан.бичгээ татсаныг мэдэж байгаан байна.тэгээд орой зугтаачихсан хаа хүртэл зугтаахыг харах үлдлээ

    Хариулах
  • 38.114.114.197
    2021/01/29

    Odoo naanaa tuvhunu, amidar

    Хариулах