Л.Оюун-Эрдэнийн танхимд хэн хэн багтах вэ?

Moderator
2021/01/29

Долоо хоногийн лхагва гарагт Монгол Улсын 32 дахь Ерөнхий сайдаар Л.Оюун-Эрдэнийг томилсон. Ерөнхий сайд өөрөө танхимаа бүрдүүлэх бүрэн эрхийг хуульчилсан . Тэрбээр өнөөдөр өөрийнхөө танхимд багтах сайд нарынхаа нэрсийг зарлана. 

Түүний танхимд багтах сайд нар урьдчилсан байдлаар:

  • Монгол Улсын Шадар Сайдад УИХ-ын гишүүн С.Амарсайхан, 
  • ЗГХЭГ-ын дарга , Монгол Улсын сайдад Уул Уурхайн дэд сайд О.Батнайрамдал, 
  • Сангийн сайдад УИХ-ын гишүүн, Ч.Хүрэлбаатар, Б.Жавхлан, 
  • Батлан хамгаалахын сайдад Батлан Хамгаалахын Сайдын үүрэг гүйцэтгэгч Г.Сайханбаяр,
  •  Гадаад Харилцааны сайдад УИХ-ын гишүүн Х.Булгантуяа, Гадаад Харилцааны Дэд Сайд Б.Мөнхжин,
  • Барилга, хот байгуулалтын сайдад Барилга Хот байгуулалтын сайдын үүрэг гүйцэтгэгч, Б.Мөнхбаатар,
  •  Зам, тээврийн хөгжлийн сайдад Зам Тээврийн Хөгжлийн сайдын үүрэг гүйцэтгэгч Л.Халтар, МАН-ын Бага хурлын гишүүн Б.Цогтгэрэл,  
  • Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдад Уул Уурхай Хүнд Үйлдвэрийн сайдын үүрэг гүйцэтгэгч Г.Ёндон,
  • Эрүүл мэндийн сайдад Эрүүл Мэндийн Сайдын үүрэг гүйцэтгэгч Т.Мөнхсайхан, 
  • Боловсрол, Шинжлэх Ухааны сайдад Боловсрол, Шинжлэх Ухааны дэд сайд Г.Ганбаяр, 
  • Хүнс, Хөдөө Аж Ахуй Хөнгөн үйлдвэрийн сайдад Хүнс, Хөдөө Аж Ахуй Хөнгөн үйлдвэрийн сайдын үүрэг гүйцэтгэгч З.Мэндсайхан, УИХ-ын гишүүн асан Н.Цэрэнбат,
  • Хууль зүй, дотоод хэргийн сайдад Хууль зүй, дотоод хэргийн сайдын үүрэг гүйцэтгэгч, УИХ-ын гишүүн Х.Нямбаатар, УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар, 
  • Байгаль Орчин, Аялал Жуулчлалын сайдад УИХ-ын гишүүн М.Оюунчимэг, Б.Саранчимэг, Соёлын сайдад "Боролдой" студийн захирал С.Мягмар, Соёлын дэд сайд М.Батбаяр, 
  • Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдад Нийгмийн Хамгаалал, Хөдөлмөрийн сайдын үүрэг гүйцэтгэгч А.Ариунзаяа нарыг нэр дэвшүүлэхээр ярилцсан байна. 

 МАН-ын Удирдах Зөвлөл уг нэрсийг өнөөдөр өглөө эцэслэж, намын бүлэг байнгын хороо чуулганы хуралдаанаар хэлэлцүүлэх юм. Ерөнхий сайдын хувьд танхимд багтах сайд  нартаа барууны оронд ямар нэг байдлаар бакалавр, магистрын зэрэг хамгаалсан байх шалгуур тавьж байгаа аж. 



Сэтгэгдэл (6)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 202.9.40.70
    2021/01/29

    Булгантуяа.Ганбаяр 2 хэрэггүй жулдана Гадаад яамны сайд Eрөнхий сайдыг эзгүйд оролдог улс төрийн том фигур учир Мөнхоргил мэт хүн хэрэгтэй шүү Оюунэрдэнэ сайдаа

    Хариулах
  • 66.181.161.26
    2021/01/29

    Ганбаяр хийж чадна даа.Сайн сайд болно.өөр дээрээ гал дуудсан эсрэг хүн ихтэй юмаа.

    Хариулах
  • 64.119.18.50
    2021/01/29

    Ганбаяр тохирохгүй

    Хариулах
  • 66.181.161.35
    2021/01/29

    Ganbayar, naymbaatar 2 yostoi hereggui garuud

    Хариулах
  • 64.119.25.135
    2021/01/29

    Боловсролын дэд сөйд нэртэй ганбаяр гэж хужааг бүр аьч хаяаач ээ, юу ч мэдэхгүй бас юу ч чадахгүй муу цүнх баригч

    Хариулах
    • 66.181.184.183
      2021/01/29

      heleed iu gehev orond ni uchral undram gd zaluuchuud bgaa shuu