УИХ-ын гишүүн С.Батболд намайг төрийн эргэлт хийсэн, Оюу толгойн гэрээг байгуулахад авилга авсан нь тогтоогдсон мэтээр Ерөнхийлөгч Х.Баттулга УИХ-ын индэр дээрээс мэдэгдсэн бол сүүлийн хэдэн хоног энэ асуудалтай холбогдуулан Монгол Улсын Засгийн газар намайг Нью Йорк хотын шүүхэд өгсөн боловч улс төрийн шахалт дарамтын улмаас нэхэмжлэлээсээ татгалзсан, тэр байтугай Ерөнхий сайд У.Хүрэлсүх энэ асуудлаас болж огцорсон мэтээр ор үндэслэлгүй гүтгэлэг тараагдаж байна.
Засгийн газрын аливаа нэгэн байгууллага Нью Йоркийн болон гадаадын өөр улсад ийм нэхэмжлэл надтай холбогдуулан гаргаагүй, гаргаагүй учраас татаж аваагүй гэдгээ Засгийн газрын эх сурвалжууд удаа дараа мэдэгдсээр ирлээ.
АНУ-ын хуулийн компани нь Засгийн газрын байгууллагын нэрийг хуурамчаар ашиглан Солонгосын иргэдийн надад хамааралгүй өмчийг царцаах хүсэлтийг Нью Йоркийн шүүхэд гаргаж, шүүхээс царцаахгүй гэсэн урьдчилсан шийдвэр гаргасны дараа 2020 оны 12 дугаар сарын 9-нд буюу Засгийн газар огцрохоос бүтэн нэг сарын өмнө миний эсрэг нэхэмжлэлээ өөрсдөө зогсоосон гэдэг нь Нью Йоркийн шүүхийн вебсайт дээр олон нийтэд ил тод байгаа. Сүүлдээ 2021 оны 1 дүгээр сарын 19-ний өдөр нэр дурьдсан Солонгосын иргэдийн эсрэг гаргасан нэхэмжлэлээ хүртэл АНУ-ын хуулийн компани өөрөө зогсоосон байгаа нь шүүхийн баримтаас тодорхой байна. Харин энэ компани хэний даалгавраар анх нэхэмжлэл гаргаж, цаг хугацааны хувьд ийм нарийн зохион байгуулалттайгаар татан авсныг шалгаж тогтоох ёстой бөгөөд энэ бүх үйлдлийг хэн хаанаас удирдан санхүүжүүлж байгааг ч шалгуулж үнэн зөвийг тогтоох ёстой.
Засгийн газарт огт хамаагүй энэ үйлдлийг Монгол Улсын Засгийн газарт хамаатуулж, миний нэрийг хутгаж, тэр байтугай Засгийн газрын огцрох үндэслэл болсон мэтээр гүтгэлэг зохион байгуулж байгаа нь анхнаасаа энэ бүх зүйл нь улстөрийн зорилготой дайралт байсан гэдгийн нотолгоо юм.
Миний тэргүүлсэн Засгийн газар Оюу толгойн гэрээ хэлэлцээрийг Монгол Улсад ашигтайгаар сайжруулж, олон зуун сая ам.долларын үр ашгийг Монголын талд авчирсан нь баримтаар нотлогдож байгаа юм. Үүнийг яаж ч гүтгээд үгүйсгэх боломжгүй юм.
Иймд үнэн зөвөө тогтоолгон нэр төрөө сэргээлгэхээр маргаашийн дотор шүүхэд нэхэмжлэл гарган хандахаа албан ёсоор мэдэгдэж байна.
2021.01.28
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
“Ерөнхийлөгчийн илгээлт-2100” тэтгэлэгт хөтөлбөрийн эхний шатанд шалгарсан 420 хүүхдийн нэрийг зарлаж байна
"Лоро Пиана" компани Сүхбаатар аймагт хэрэгжүүлж буй "Дасан зохицохуйн зам” хөтөлбөрөө өргөжүүлэх сонирхлоо илэрхийлэв
НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын орлогч Амина Мохаммед Монгол Улсын манлайллыг өндрөөр үнэллээ
НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага малын халдварт өвчний эсрэг хамтран ажиллах боломжтойг тэмдэглэв
Ц.Сандаг-очир: Байгаль хамгааллын салбарт 100 сая еврогийн санхүүжилт татлаа
Өнөөдрийн байдлаар нийслэлд цахилгаан автомашин цэнэглэх 30 ногоон өртөө үйл ажиллагаа явуулж эхэллээ
Ясмин Фуад: Бэлчээрийн асуудлаарх амлалтуудын тухай мэдэгдэл гарсан. Энэ бол Монголын үлдээх өв юм
124.43.103.81
Нямдоржийг хахуулдчаад одоо нгээд хадуураад эхлэв үү
Хариулах203.91.115.51
Zov ulaan Balaam oilgomjtoi yarisan shde ot tuhai
Хариулах64.119.22.243
Ганбаатар чинь 2017 оныЁС сонгуулийн үёэр солонгоос их мөнгө авч байгаа бичлжг нь цацагдаж бөөн л юм болсон тэрний хариу байхаа
Хариулах150.129.142.133
Duugyi baihaar undedleltei yum baina gej humuus bodood baina ,Ta zohion baiguulalttai gutguulj baigaa gedgee togtoolgoh heregteii baih .Munkhbyesgalan 1 jil 7 sar ene talaar murdlugu yavuulj togtooson geed baina . Neree tseverlej irgediin ergelzeeg tailj ugnu uu
Хариулах202.126.90.149
Үнэн худлыг тогтоолгох н зөвөа
Хариулах84.161.187.4
Удахгүй үнэнд гүйцэгдэнэ чи үр хүүхэд чинь сайнаа үзэхгүй чамаас болж
Хариулах98.248.66.179
ямар их шунал, үр хүүхэд нь монголд амьдрах эрхгүй, сайнаа үзэхгүй
84.161.187.4
Delhiigees zail
Хариулах202.9.46.98
Маш сайн бэлтгэгдсэн хятадын тагнуул, монгол улсыг уруудан доройтуулах санаархал чинь ингээд бүтэхгүй болж байна, шууд бууд, худ ургуудтайн хамт
Хариулах202.9.46.98
Luivarchin
Хариулах202.9.46.98
Rio tinto chin uuruu ashiggui gdg zuil gargaj ireed bga bizde, 10 jil bolloo erdenetees doloon door yum gj yu bhav de
Хариулах69.243.119.163
hutsaaaa
Хариулах69.243.119.163
Hudal, chi hudlaa yarihaa hezee bolih novsh ve, luivarchin
Хариулах103.26.195.224
Үнэн худлыг тэнгэр л мэддэг байхдаа
Хариулах202.9.47.14
Ширлэчихсэн гар юм аа авилгач хувалз
Хариулах202.9.47.14
Гахххх түй үзэн ядаж бна!!!!
Хариулах117.111.12.215
Za yostoi ashigte geree bhda udahgui tumurni tsaana suuhig yuruuy
Хариулах202.9.47.14
Зөв
202.126.89.131
Зөв
Хариулах