News Paparazzi: Х.Нямбаатар: Б.Пүрэвдорж оо, би чамайг визний наймаачин гэж нэг ч хэлж байгаагүй шүү

Moderator
2021/01/28

УИХ-ын үдээс өмнөх чуулганы хуралдаан үргэлжилж байна. Хуралдааны үеэр УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж "Үндсэн хуульд заасан Ерөнхийлөгчийн тухай 33 дугаар заалтаас давсан хуулийг Х.Нямбаатар оруулж ирсэн. Б.Энхбаяр Байнгын хороог даргалж байсан. Яагаад Үндсэн хууль зөрчсөн хуулийн заалтыг хэлэлцэж байгааг асуухад тэр ”Би анх удаа Байнгын хорооны хуралдааныг даргалж байна” гэж тайлбарласан. Танай хуульчид иймэрхүү л байдалтай байгаа. Энэ хуульчдын болон Х.Нямбаатарын балгаар АТГ-т шалгаж байгаа нийт хэргийн 90 хувь нь хөөн хэлэлцэх хугацаагаар алга болно. Шинээр гарсан хэрэг нь Ерөнхий сайдын нөлөөллөөр гэмт хэргээс мултрах байх. Х.Нямбаатарыг хуулийн салбараас зайлуулж байж шударга ёсны тэмцэл, авлигатай тэмцэх ажилд ахиц гарна" гэсэн юм. 

Үүнтэй холбогдуулан ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар "Б.Пүрэвдорж  гишүүн олон жил намайг үндэслэлгүй гүтгэж байна. Үүнийг би хэлэх ёстой гэж бодож байна. 2017 онд Монгол Улсын Эрүүгийн хууль болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах ажлын хэсгийг миний бие ахалж ажилласан. УИХ-ын Тамгын газрын даргад "Миний бие өөрийн санаачлагаар болон ажлын хэсгийн зүгээс Эрүүгийн хуулийн хөөн хэлэлцэх хугацаатай холбоотой журамд өөрчлөлт оруулахаар санал гаргасан эсэх талаар хариу өгнө үү" гэсэн албан бичиг хүргүүлсэн. Дөнгөж сая нэг ч санал гаргаагүй тухай хариугаа бичгээр авлаа.  Хууль зүйн байнгын хорооны даргаар ажиллаж байхдаа хөөн хэлэлцэх хугацааг буцаан тоолохгүй байх, авилга албан тушаалын гэмт хэрэгт холбогдсон хүмүүсийг шүүх дуудах хуулийг оруулж ирсэн. Харамсалтай нь зарим нэг хүмүүс Цэцэд хандаж дагаж мөрдөх журмын хуулиар хөөн хэлэлцэх хугацааг тоолохгүй аргачлалыг өөрчлүүлэх хүсэлтийг гаргасан байна. Одоо Цэц их суудлын хурлаараа энэ асуудлыг шийдэх байх. Би Б.Пүрэвдорж гишүүнийг журмын нөхрийн хувьд хэлэхэд ингэж хүнийг үндэслэлгүй гүтгэж болохгүй. Би чамайг чуулганы индэр дээрээс визний намайчин гэж нэг ч удаа хэлж байгаагүй шүү" гэлээ. 


Сэтгэгдэл (11)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 103.26.194.122
    2021/01/31

    Эх орныхоо визыг хужаа нарт зараад суухдаа ичдэггүй новшийг өөрийг нь засаад тавьбал таарна.

    Хариулах
  • 202.9.46.63
    2021/01/31

    Төлгөн коммунистыг сонгуулиар заснаа

    Хариулах
  • 66.181.161.77
    2021/01/30

    Та нарын улаан луйвар. хор хутгахын чинь хажууд визний наймаа зэрэг ч ёстой яамай байнаа

    Хариулах
  • 103.140.10.253
    2021/01/30

    Энэ Нямбаатар хүнээс үг сонсдоггүй биеэ их өмөөрдөг хэрүүлч нөхөр юмаа. Ганц үг газар гээхгүй. Ийм хүн удахгүй улс төрөөс арчигдана доо

    Хариулах
    • 202.126.88.128
      2021/01/30

      Ховдын пүрэвдорж тэнэг махан толгой

    • 202.9.46.207
      2021/01/30

      Үнэн

  • 202.9.40.43
    2021/01/30

    Нямбаатар гэж хийрхсэн хэрүүлч авгай шиг юм хэдий болтол хүний дүргүй хүргэж суух юм бэ.Энэ нөхрийн төрөөс хулгай хсн. авилгадсан нөхдүүд ял завшаад бгаа биз.Эдний булхайг дотор нь олон жил харж бгаа хүн хэлж бхад иргэд бид итгэнэ шүү

    Хариулах
  • 139.5.217.80
    2021/01/30

    Нямбаатар ерөнхий сайдынхаа үеэл нь гэл үү.Дахиад сонгогддог хорвоо юмаа.Энэ хүүхэд ЕС-нхээ өмнөөс гүйгээд нэг л бишээ

    Хариулах
  • 202.126.89.107
    2021/01/28

    Нямбаатарыг л их оролдох юм даа.Хөөрхийсөө гэж...

    Хариулах
  • 202.9.40.103
    2021/01/28

    Нямбаатар эр хүн шиг байгаа ч. Яг ховч авгай шиг муухай харагдах юм.

    Хариулах
  • 202.9.40.43
    2021/01/28

    Зөв зөв нямбатараа худлаа биеэ өмөөрөөд хэрэлдээд бай тэр тусам чинь тараа таниулаад байна даа хэрэлд гүтгэ тэр тусмаа хүүк шигээ коридрт шанаад мик ашиглаад захын хэрүүл хий хий.

    Хариулах