УИХ-ын чуулганы өчигдрийн нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн 87,9 хувийн саналаар Лувсаннамсрайн Оюун-Эрдэнийг Монгол Улсын Ерөнхий сайдаар томилсон. Монгол Улсын 32 дахь Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ нь 41 настай. Эхнэр, хүүхдүүдийн хамт амьдардаг, сэтгүүлч, эрх зүйч мэргэжилтэй, Төрийн удирдлагын магистр.
2001 онд Хэнтий аймгийн Бэрх хотын захирагчийн албанд Тамгын газрын даргаас ажлын гараагаа эхэлсэн тэрбээр 15 жилийн дараа парламентын гишүүн болсон бол 20 жилийн дараа Монгол Улсын Ерөнхий сайд боллоо.
Тэгвэл энэ хугацаанд Ерөнхий сайд хэдий хэмжээний хөрөнгө хуримтлуулав гэж асуулт анхаарал татаж байна.
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн хувьд жилийн 233 сая төгрөгийн орлогтой, гэр бүлийн гишүүн нь 14 сая төгрөгийн орлоготой, 244 сая төгрөгөөр үнэлэгдэх нэг орон сууцтай, Toyota Highlander маркийн 28 сая төгрөгийн үнэлгээ бүхий автомашинтай хэмээн мэдүүлжээ.
Мөн тэрбээр таван хурдан удмын адуу, 17 адуу, 69 үхэр, 124 хонь-124, 163 ямаатай. Эдгээр нь 100 сая төгрөгөөр үнэлэгдэж байна. 32 дахь Ерөнхий сайдынх 60 сая төгрөгийн үнэт эдлэлтэй, 100 сая төгрөгийн хадгаламжтай, ор зээл, авлагагүй.
Л.Оюун-Эрдэнэ Ерөнхий сайдыг Херо Баатарын дүү гэдгийг олон нийт мэднэ. Тэгвэл шинэ Ерөнхий сайд Херо энтертайнмент группын 50 хувийг эзэмшиж байна. Мөн Хүлэг контент 100 хувь эзэмшдэг тухайгаа ХОМ-тээ мэдүүлжээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
“Монголын төмөр зам” ТӨХК оны эхний 11 сарын байдлаар 11.7 сая тн ачаа тээвэрлэжээ
“Эрдэнэс Тавантолгой” ХК болон БНХАУ-ын Норинко компани хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурлаа
Нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн 15885 нэр дэвшигчийн мэдүүлгийг хянав
"Эрдэнэс тавантолгой" ХК болон "Чайна энержи интернэйшнл девелопмент" ХХК хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа
55 тооны бод мал хулгайлсан этгээдүүдийг илрүүллээ
"Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн Гүйцэтгэх захирал асан Н.Цэрэнсамбууг 30 хоногийн хугацаатай цагдан хорьжээ
Г.Дамдинням: Манай хүссэн хэмжээгээр биш ч боломжтой хэмжээгээр нийлүүлэлт хийж ирсэн ОХУ, ААН-үүдэд бид талархах учиртай
203.91.115.48
Одоо хамгийн түрүүнд хэдэн муу хөгшидийн тэтгэвэр нэртэй гол зогоох төдий 300 мянгаийг ядаж нэг 500 мянга хурдхан болгоод өгөөрэй
Хариулах202.126.89.46
төрийн албаны цалин ийм өндөр болсон юм уу? Тийм бол бүгд л авлига өгөөд ч хамаагүй төрийн алба руу зүтгэх нь зөв биз дээ
Хариулах192.82.78.216
Jiliin 233 sayiin orlogotoi gheer sariin 19 say tugrug olj taardag bhne. Ene sda hnas ingej ih mungu oldog bhu?
Хариулах202.9.41.4
Энэ зэргийн хөрөнгөтэй байхад өндөр албанд дэвшихэд сэжиг төрхөөргүй бна аа
Хариулах202.126.90.46
Ta nar HERO ruu bitgii dairaad bai.Ter hunii ur uhaan.chadvaraar olon shan uran buteeliig uzej baysaj bga shuu.Hunii aviyas bol gaihamshig shuu.HEROd hureh uran buteel hovor shuu.Uls turees angid uom.Naadam gehed l ymar goe odoo ch nud.chihend bj bn.
Хариулах139.5.217.181
Nynbaatariin hom ogtsom osson shu teruun shig oschoh bide
Хариулах202.9.46.111
Shudraga l baij uzeerei dee duu mini avilga huuli bis ym hiideg humuustei temtsej ard tumnee hamgaalaasai gej husej bna
Хариулах