УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан эхэллээ. Хуралдаанаар Ерөнхий сайдаар Л.Оюун-Эрдэнийг томилох асуудлыг хэлэлцэж байна.
Ерөнхий сайдад нэр дэвшигч Л.Оюун-Эрдэнэ гишүүдийн асуултад хариулж байна.
УИХ-ын гишүүн Д.Ганбат: 1981 онд төрсөн хүн Ерөнхий сайд болох нь. Таны туулсан карьеар үнэхээр бахархмаар байгаа ч тантай адил 1981 оны залуучууд Монгол Улсад ийм байж чадаж байгаа юу? Таныг нэр дэвшээд ороод ирж байгаад гайхаж байна. Засгийн газар бүрэлдэхүүнээрээ огцорсон. Энэ Засгийн газарт та хэрэг эрхлэх газрын дарга байсан. Өмнөх Засгийн газрын алдаанд таны оруулсан хувь нэмэр байгаа байх. Гэтэл та буцаад ороод ирж байна. Энэ бол Монголын ард түмнийг доромжилж байгаагийн хэлбэр. 2018 оноос та ЗГХЭГ-ын дарга хийж байгаа. Танай ажилтнуудын ярьж байгаагаар Монгол Улс оронд ороод дуусах нь. Хоёр жил ажиллаж байхдаа юу хийсэн юм бэ? Цаашдаа яаж ажиллах вэ?
Ерөнхий сайдад нэр дэвшигч Л.Оюун-Эрдэнэ: Би 1980 онд төрсөн. Намайг хоёрдугаар ангид ороход үед ардчилсан хувьсгал өрнөсөн. Ах нараас илүү ардчилсан үнэт зүйлийг ойлгох байх гэж бодож байна. Дубайн гэрээтэй холбоотой асуудлыг улстөржүүлж ярьж байгаа учир та үүнийгээ Ч.Сайханбилэг Ерөнхий сайдаас асуу. Яагаад Ерөнхий сайд байхдаа эрх мэдлээ хэтрүүлж захирамж гаргасан юм бэ, яагаад гэрээнд 11 зүйл заалт өөрчилж, өнөөдрийн татварын асуудал, ногдол ашиг авахгүй болсныг, өөрсөддөө зориулж Өршөөлийн хууль баталсныг асуу. Эрдэнэтийн 49 хувийг асуу. Гэхдээ өнгөрсөн хугацаанд завхарлыг засахын төлөө хичээсэн.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
“Монголын төмөр зам” ТӨХК оны эхний 11 сарын байдлаар 11.7 сая тн ачаа тээвэрлэжээ
“Эрдэнэс Тавантолгой” ХК болон БНХАУ-ын Норинко компани хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурлаа
Нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн 15885 нэр дэвшигчийн мэдүүлгийг хянав
"Эрдэнэс тавантолгой" ХК болон "Чайна энержи интернэйшнл девелопмент" ХХК хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа
55 тооны бод мал хулгайлсан этгээдүүдийг илрүүллээ
"Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн Гүйцэтгэх захирал асан Н.Цэрэнсамбууг 30 хоногийн хугацаатай цагдан хорьжээ
Г.Дамдинням: Манай хүссэн хэмжээгээр биш ч боломжтой хэмжээгээр нийлүүлэлт хийж ирсэн ОХУ, ААН-үүдэд бид талархах учиртай
192.82.72.247
Танайх ямар сэтгэгдлийг нь нийтлээд ямрыг нь устгадаг юм бэ утгагүй инээдтэй өрөвдөлтэй сайт вэ
Хариулах192.82.72.247
Тийм ш дээ. Муу попрогч ямар учиртай зууралдаад байгаа нь сэжигтэй ш лээ
Хариулах202.21.115.43
Засаг муу ажиллаад огцроогүй гэдгийг бүгд мэднэ гэтэл энэ бидоны асуултыг хараач ийм л эргүү суганы үснээс болж төр үймэлдэж ард олон хагаралдаж байна
Хариулах66.181.161.25
Одоо энэ шинэ ерөнхий сайд олигархууд болон төрөөс төрсөн тэрбумтан хүмүүсийг зарлаж хөрөнгийг нь хураах ажил эхлүүлэх байх. Ёстой гоё юм болно доо.
Хариулах202.9.40.70
81 on bailaa gj yu gej 90 onoos hoish nastai ta nar yu hiisiin bee. tarhiniihaa hereer setgehiin
Хариулах202.9.40.70
ganbataa yasan chi said bolmoor bnuu ter dotor chn sain ajillaj bsan humuus bas bga shuu
Хариулах