ШУУРХАЙ МЭДЭЭ: Наркологийн төвд хөл хорио тогтоолоо

Moderator
2021/01/27

Эрүүл мэндийн яамнаас коронавируст халдварын нөхцөл байдлын талаар мэдээлэл хийж байна. Энэ үеэр Наркологийн төвд хэвтэн эмчлүүлж байсан хоёр хүнээс коронавируст халдвар илэрснийг мэдээлсэн. 

Тодруулбал, Наркологийн төвд эмчлэгдэж байсан нэг хүн хөдөө явах гээд коронавируст халдварын шинжилгээ хийлгэхэд эерэг гарсан байна. Тухайн иргэн тус төвд хэвтэхээсээ өмнө PCR шинжилгээ хийлгэсэн байсан аж. Үүнтэй холбоотойгоор тус төвд тандалт судалгаа шинжилгээний ажлыг зохион байгуулсан байна. Ингээд нийт ойрын хавьтал болсон 17 хүн, түүний гэр бүл 21 хүн, эмч ажилчид 40 хүн гээд нийт 70 хүнээс шинжилгээ авчээ. Улмаар тус төвд түр хугацаагаар хөл хорио тавиад тандалт судалгааны ажлыг үргэлжлүүлж байгаа аж.