ШУУРХАЙ МЭДЭЭ: 11 хүнээс коронавируст халдвар илэрч, батлагдсан тохиолдол 1667 боллоо

Moderator
2021/01/27

Эрүүл мэндийн яамнаас коронавируст халдварын нөхцөл байдлын талаар ээлжит мэдээллээ хийлээ. 

ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа:

Өнгөрсөн 24 цагийн хугацаанд нийт 12703 шинжилгээ хийхэд 11 хүнээс коронавируст халдвар илэрсэн байна. Эдгээр нь өмнөх батлагдсан тохиолдын ойрын хавьтлын таван хүн, Наркологийн төв эмнэлэгт хоёр тохиолдол, Сүхбаатар дүүргийн нэг, тавдугаар хороонд орон сууцанд өвчлөл гарсантай холбоотойгоор голомтын өргөжүүлсэн тандалтын зохион байгуулах явцад хоёр хүн, Улаанбаатараас Ховд чиглэлд явж байсан автобусанд явж байсан хүмүүсээс хоёр хүний шинжилгээ коронавирус бүртгэгдсэн. 

Монгол Улсын хэмжээнд коронавируст халдварын батлагдсан тохиолдол 1667 болсон байна.