News Paparazzi: Баянгол дүүргийн онцгой комиссын хоёр ажилтан халдвар авсныг ард иргэдээс нуусан уу

Moderator
2021/01/26

Эрүүл мэндийн яамнаас өдөр бүрийн 11 цагаас коронавируст халдварын нөхцөл байдлын талаар мэдээлэл хийдэг. Харин энэ мэдээллийн үеэр Баянгол дүүргийн онцгой комиссын хоёр ажилтнаас коронавирусийн халдвар илэрснийг нуусан байж болзошгүй байгаа юм. 

Тодруулбал, тус дүүргийн онцгой комиссын хоёр ажилтан ажил үүргээ гүйцэтгэж явахдаа коронавирусийн халдвар авсан аж. Энэ талаар Баянгол дүүргийн Засаг даргын орлогч лайв хийхдээ дүүргийн шуурхай штабын бүрэлдэхүүнд багтсан хоёр ажилтан коронавирусийн халдвар авч, холбогдох арга хэмжээг авсан талаар мэдээлэл хийсэн байна. 

Мөн энэ талаар иргэн Ж.Энхбат твиттер хуудаснаа "Эрүүл мэндийн яамны 11 цагийн мэдээгээр ерөөсөө Баянгол дүүргийн онцгой комиссын хоёр ажилтнаас халдвар илэрсэн талаар ярихгүй байна, яагаад ард иргэдээсээ нуух болов" хэмээн жиргэжээ.