News Paparazzi: Х.Булгантуяа дээлээ давхарлах уу?

Moderator
2021/01/26

Дараагийн Ерөнхий сайдыг томилох үйл явц Ерөнхийлөгч дээр "гацсан". Энэ зуур дараагийн Засгийн газрын бүрэлдэхүүнд багтах сайд нар хэн хэн байх гэх таамаг өрнөсөөр байна. Хамгийн сүүлийн мэдээллээр Сангийн сайд Х.Булгантуяагийн нэр яригдаж эхэлжээ. Түүний хувьд өмнө тус яамны дэд сайдаар дөрвөн жилийн турш нэр хүндтэй ажилласан нэгэн. Иймээс энэ удаад Сангийн яамыг түүнд хариуцуулахаар болсон тухай мэдээллүүд гарч байна. Хэрэв энэ мэдээлэл үнэн бол энэ удаагийн Засгийн газарт багтах давхар дээлтэй гишүүний нэг болох юм.

Х.Булгантуяагийн хувьд 1998 онд Монгол-Түркийн хамтарсан дунд сургууль, 2000 онд МУИС-ийн Математикийн сургууль, 2006 онд Дундад Хятадын шинжлэх ухааны их сургууль, 2008 онд АНУ-ын Ейлийн их сургуулийг тус тус төгссөн. Эдийн засагч мэргэжилтэй. Хөгжлийн эдийн засаг, олон улсын эдийн засгийн ухааны магистр. Англи, хятад, япон хэлний мэдлэгтэй.

  • 2006-2007 онд “Паладин Ресурс” ХХК-д зөвлөх,
  • 2008-2010 онд Дэлхийн банкны “Төрийн санхүүгийн удирдлагыг сайжруулах” төсөлд зөвлөх, удирдагч,
  • 2010-2011 онд “Оюутолгой” ХХК-ийн төслийн менежер, бизнес стратегийн ахлах зөвлөх,
  • 2012-2013 онд “Петровис” ХК-ийн Бизнес хөгжлийн хэлтсийн дарга,
  • 2013-2016 ондМАН-ын Олон улсын харилцаа, намын зохион байгуулалт, хамтын ажиллагааны асуудал эрхэлсэн нарийн бичгийн дарга, Удирдах зөвлөлийн гишүүн
  • 2016-2020 ондСангийн дэд сайд
  • 2020 оноосМонгол Улсын Их Хурлын гишүүн

Сэтгэгдэл (8)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 66.181.160.25
    2021/01/28

    Чадамжгүй, Харин Ийм цаг үед Хүрэлбаатарыг улираасан нь дээр

    Хариулах
  • 202.126.90.119
    2021/01/27

    Энэ эргүү хүүхэн чадах уу, барах уу

    Хариулах
  • 192.82.78.214
    2021/01/27

    Их шуналтай төриин албыг мөнгө олох арга гэж хардаг хүн чанар гэж огт байгүй шунаг сэтгэлт авилгач

    Хариулах
  • 192.82.74.167
    2021/01/27

    Хүрэлбаатар гар хөл мөн Петровисийн төлөөлөл. Жинхэнэ Рио гийн төлөөний хүн дээ

    Хариулах
  • 31.4.216.150
    2021/01/27

    Орсюос хэлтэй шүү бас орхисон байна

    Хариулах
  • 64.119.27.157
    2021/01/26

    Дэмжиж байна. Хэл ус бичгийн боловсрол сайтай, шийдлийг олж хардаг, эрүүл сэтгэлгээтэй чадварлаг залуу бүсгүй

    Хариулах
  • 66.181.161.10
    2021/01/26

    Ийм гөлийсөн ногоон нүдтэй хүмүүс хэзээ ухаантай хүн сайтай байдаг билээ нээх ард түмэнд өгөөжтэй санаа оноо гарах хүн бишээ.

    Хариулах
  • 192.82.78.209
    2021/01/26

    За арай үгүй блгүй дээ барахгүй ш дээ манай яаманд чадваргүй гэдгээ харуулаад яявсан хүн ш дээ

    Хариулах