Зон олны намын дарга Э.Одбаяр Ерөнхийлөгч Х.Баттулгыг огцруулахаар Үндсэн хуулийн цэцэд хандаж байгаа талаараа мэдээлэл хийсэн.
Тэрбээр "Ерөнхийлөгч Х.Баттулга Үндсэн хуулийг удаа дараа зөрчсөн байж болзошгүй асуудлаар болон Гадаадад байгаа иргэдийн эрхийг хязгаарлаж байгаа асуудлаар өнөөдөр хэвлэлд хандаж байна. Нэгдүгээр амаржих газраас төрсөн эмэгтэйг зүй бусаар тээвэрлэсэн үйл явцыг эсэргүүцсэн жагсаал цуглааны үеэр Ерөнхийлөгчийн хамаарал бүхий этгээдүүд иргэдийн эвлэлдэн нэгдсэн үйл ажиллагаа турхирсан байж болзошгүйг хууль хяналтын байгууллага шалгаж тогтоох шаардлагатай. Мөн УИХ-ын төвшинд Ерөнхийлөгчийг огцруулах асуудлыг авч хэлэлцэх шаардлагатай гэсэн асуудлыг хөндөж байна. Иргэдийн органик цуглааныг улс төрийн башир үйл ажиллагаандаа ашиглахыг оролдсон учраас зэвүүцэл төрж байна. Ерөнхийлөгч гэдэг хүн ард иргэдээ талцуулдаг, Үндсэн хуулиа зөрчдөг, улс төрийн институт хооронд улс төрийн гацаа үүсгэдэг, шүүх эрх мэдлийг өөрийн хяналтад байлгах замаар улстөрийн гэмт хэрэгтнүүдийг бий болгодог, хэлмэгдүүлдэг асуудлыг хүлээн зөвшөөрөхгүй. УИХ-ын гишүүн Ц.Туваан нар талбай дээрээс хөөгдөөд явсны дараа Ерөнхийлөгч Х.Баттулгын цүнх баригч нөхдүүд төв талбайд тухайн үйл ажиллагааг гартаа авах зүйлүүд хийж байсан. Гэгээ тасрах мөчид Х.Баттулгын улстөрийн акцуудад ирдэг нөхдүүд харагдаж эхэлсэн. Засгийн газар, Онцгой комиссыг огцруулахаар шаардлага сүүлдээ Тавантолгой, Оюутолгой, нэг сая төгрөг тараах гээд шал өөр сэдэв болчихсон. Ийм учраас энэ асуудлыг олон нийтийн анхаарлын төвд оруулж, хууль хяналтын байгууллагууд энэ асуудлыг нягталж шалгах шаардлагатай байна" гэлээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
“Монголын төмөр зам” ТӨХК оны эхний 11 сарын байдлаар 11.7 сая тн ачаа тээвэрлэжээ
“Эрдэнэс Тавантолгой” ХК болон БНХАУ-ын Норинко компани хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурлаа
Нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн 15885 нэр дэвшигчийн мэдүүлгийг хянав
"Эрдэнэс тавантолгой" ХК болон "Чайна энержи интернэйшнл девелопмент" ХХК хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа
55 тооны бод мал хулгайлсан этгээдүүдийг илрүүллээ
"Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн Гүйцэтгэх захирал асан Н.Цэрэнсамбууг 30 хоногийн хугацаатай цагдан хорьжээ
Г.Дамдинням: Манай хүссэн хэмжээгээр биш ч боломжтой хэмжээгээр нийлүүлэлт хийж ирсэн ОХУ, ААН-үүдэд бид талархах учиртай
103.212.118.184
Зон олныг зориуд зохиомлоор үймүүлэгч улс төрийн илэрхий өдөөн тухирагч өөрөө байж байгаагаа зарлаад байгаа хүүг талбайгаас холдуулж зөрчлийн хуулиар баривчлах хэрэгтэй ард түмнийг ,ерөнхийлөгчөө тэнэг гэж доромжлогч хүү шүү !!!
Хариулах