Долоо хоногийн өмнө Шүүхийн шийдвэрийн дагуу Д.Эрдэнэбат, Б.Болор нарыг нэг цагийн өмнө ШШГЕГ-ын харьяа хорих 409 дүгээр ангиас сулласан.
Сануулахад, Аж үйлдвэрийн сайд асан Д.Эрдэнэбат, Сангийн сайд асан Б.Болор нарыг албан тушаалаа урвуулан ашиглаж “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийг ОХУ-аас худалдаж авсан аж ахуйн нэгжид давуу эрх олгосон гэдэг үндэслэлээр буруутгаж анхан шатны шүүхээс оноогоод байсан юм. Тэд давж заалдах шатны шүүхэд хандсан бөгөөд энэ сарын 19-нд нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх тэдний гомдлыг хэлэлцсэн. Улмаар давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэрийг өөрчилж, хорих ялыг нь торгох ялаар солих шийдвэр гаргаж, тэднийг сулласан.
Тэгвэл Б.Болор өнөөдөр өөрийн фэйсбүүк хуудаснаа "Үнэнд нэг алхам ойртлоо. Шүүхийн эцсийн шийдвэр гартал яллагдсан хилс хэргийн талаар ярихгүй байх нь зөв байх. Хоригдсон хугацаанд бүхий л талаар дэмжлэг туслалцаа үзүүлж байсан хайртай хань болон гэр бүл... хорих 409 болон 461-р ангийн ажилтан албан хаагч нар болон бусад надад итгэж миний төлөө санаа зовж мөн дэмжиж байсан бүх хүмүүст талархалаа илэрхийлье" гэжээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
“Монголын төмөр зам” ТӨХК оны эхний 11 сарын байдлаар 11.7 сая тн ачаа тээвэрлэжээ
“Эрдэнэс Тавантолгой” ХК болон БНХАУ-ын Норинко компани хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурлаа
Нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн 15885 нэр дэвшигчийн мэдүүлгийг хянав
"Эрдэнэс тавантолгой" ХК болон "Чайна энержи интернэйшнл девелопмент" ХХК хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа
55 тооны бод мал хулгайлсан этгээдүүдийг илрүүллээ
"Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн Гүйцэтгэх захирал асан Н.Цэрэнсамбууг 30 хоногийн хугацаатай цагдан хорьжээ
Г.Дамдинням: Манай хүссэн хэмжээгээр биш ч боломжтой хэмжээгээр нийлүүлэлт хийж ирсэн ОХУ, ААН-үүдэд бид талархах учиртай
49.0.154.41
хахуульд авсан мөнгөө үнэн шударгаар буцаагаад өгчих бурхан харж байгаа шүү тэгээд олон хүүхдүүдээрэй түрүү барьж өрөвдүүлэх гэсэн тактикаа больж үз гэмээр байна
Хариулах