News Paparazzi: Хөвсгөл аймагт газар хөдлөлтийн чичирхийлэлт үргэлжилсээр байна

Moderator
2021/01/25

Хөвсгөл аймагт газар хөдлөлтийн чичирхийлэлт үргэлжилсээр байна. Хөвсгөл аймгийн Ханх сумын Тураг багийн “Модон хүй-Арал” гэдэг газар энэ 12-ны өдрийн 05:32 цагт 6.5 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон 

Тэгвэл ханх сумын сумын Хороо багийн “Хачим” гэдэг газар 01.24-ний өдрийн 12:01 цагт 3.6 магнитуд, 01.25-ны өдприйн 00:38 цагт 3.7 магнитудын хүчтэй газар хөдлөлтийн давтан чичирхийлэлт тус тус бүртгэгдсэн байна. Тус аймгийн Онцгой байдлын газраар дамжуулан Ханх сумын Засаг дарга болон тухайн газарт нутагладаг орон нутгийн иргэдээс тодруулахад газар хөдлөлтийн чичирхийлэл бага мэдрэгдсэн бөгөөд учирсан хохиролгүй гэж мэдээллээ.


Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.