ШУУРХАЙ : Өнөөдөр 16 шинэ тохиолдол бүртгэсний 9 нь Баянзүрх дүүргийн нийтийн байрны иргэд байна

Moderator
2021/01/24

ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа "Улсын хэмжээнд 2021 оны нэгдүгээр сарын 23-нд  12,848 хүнд коронавирусийн халдвар илрүүлэх шинжилгээ хийхэд 16 хүнээс халдвар илэрлээ. Эдгээр 16 хүн Улаанбаатарт хотод бүртгэгдсэн. Баянзүрх дүүргийн 2 дугаар хорооны нийтийн байрнаас халдварын 9 тохиолдол илэрсэн. Батлагдсан тохиолдол өвчнийхөө нууц үед тухайн байранд очиж байсантайгаар холбоотойгоор дээрх 9 тохиолдол илэрсэн. Иймээс энэ хэсэгт голомтын тандалт илрүүлгийг хийж эхэлсэн. Гэр хорооллын 400 гаруй өрхийн 1,000 гаруй хүнд тандалт, шинжилгээг эхлээд явж байна. Бусад тохиолдол нь өмнө нь батлагдсан тохиолдлын гэр бүл түүнтэй хавьтал болсон ажлын газрын хүмүүсээс илэрсэн.