News Paparazzi : Үндэсний хөрөнгө оруулалтын банкинд япончууд хөрөнгө оруулахаар болжээ

Moderator
16 цаг 18 минутын өмнө

Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар, Мэргэжлийн сумогийн их аварга Ёкозуна Д.Дагвадорж нарын хамтран эзэмшдэг Үндэсний хөрөнгө оруулалтын банкинд Японы нэгэн бизнесмен хөрөнгө оруулалт хийж худалдан авахаар тохирчээ.

Мэдээллийн мөрөөр тус банкны вебсайтад орж үзэхэд менежментийн шинэчлэл хийж, өнгө төрх, логогоо эрс өөрчилсөн нь анзаарагдаж байна. Өмнө нь тухайн банкинд Д.Дагвадорж аварга 57%, түүний ах Д.Сумъяабазар эхнэр Ч.Мичидмаагийн хамт 21.7%-ийг тус тус эзэмшдэг байсан бол тун удахгүй энэ банк 100% Япон улсын хөрөнгө оруулалттай банк болохоор болжээ.

Нарны гүүр, Нарны зам, шинэ нисэх онгоцны буудал гээд монголчуудын нэн хэрэгцээтэй төслүүдэд санхүүжилт өгч, тусламжийн гараа байнга сунгадаг япончууд өдгөө Үндэсний хөрөнгө оруулалтын банкийг худалдан авч, санхүүгийн секторт бодит хувь нэмрээ оруулахаар болсон төдийгүй иргэд, аж ахуйн нэгж, жижиг дунд үйлдвэрийнхний тулгамдсан асуудал болох зээлийн хүүг үлэмж хэмжээгээр бууруулах бодлого барьж байгаа бололтой.

Эх сурвалж : News.mn


Сэтгэгдэл (8)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 202.179.26.85
    2021/01/25

    Япон 3% банк оруулж байгаа бол сайнч итгэхгүй байна.

    Хариулах
  • 66.181.189.114
    14 цагийн өмнө

    Нөрны гүүр, зам бол японы засгийн газрын зээл байсан. Хувийн компани тийм юм хийхгүй

    Хариулах
  • 209.58.142.236
    15 цагийн өмнө

    ҮНЭН ҮҮ? ЦИРК ХЭЗЭЭ ҮЗЭГЧИДЭД ҮЙЛЧИЛЖ ЭХЛЭХ ВЭ? ЗАХИАЛГАТ МӨНГӨӨР МЭДЭЭ БИЧИГЧ ЭЭ?

    Хариулах
  • 66.181.161.97
    15 цагийн өмнө

    Zov banknii huu buuna

    Хариулах
    • 202.126.90.106
      2021/01/24

      Ашгүй дээ

  • 66.181.161.75
    15 цагийн өмнө

    Undesnii gedeg neriin soliul taarna

    Хариулах
  • 202.126.88.196
    15 цагийн өмнө

    Za ashgui muu undur huutei bankuudiig but tsohih n dee ashtai yu daa

    Хариулах
  • 59.153.114.80
    15 цагийн өмнө

    Hairan mongo

    Хариулах