News Paparazzi: Ж.Чинбүрэн: Надад сайд болох хувийн сонирхол алга

Moderator
Өчигдөр 23 цаг 19 минут

МАН өнөөдөр дараагийн Ерөнхий сайдаар Л.Оюун-Эрдэнийг ажиллуулахаар дэмжсэн. Үүнтэй зэрэгцэн Л.Оюун-Эрдэнийн танхимд багтах сайд нар хэн хэн байх гэх таамаг өрнөж байна. Тухайлбал, УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэн Эрүүл мэндийн сайд болно мэдээлэл байгаа юм. Тэгвэл УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэн өөрийн цахим хуудаснаа сайд болох сонирхолгүй гэдгээ мэдэгдсэн байна. 

Тэрбээр "Ерөнхий сайд У.Хүрэлсүх Монголын улс төрд шинэ соёл, ёс зүйн сайн жишиг тогтоолоо. Монголын төрд үүрэг хариуцлагаа ухамсарлах үлгэр дуурайл болсон зоримог алхам гэж хүндэтгэж байна. Монгол Улсын 32 дахь Ерөнхий сайдаар томилохоор МАН-аас шийдвэр гаргаад буй Л.Оюун-Эрдэнэ бүрэн эрхийнхээ дагуу өөрийн багаа бүрдүүлнэ. Шинэ Засгийн газар бүрэлдэхийн өмнө цахим сүлжээ, зарим хэвлэл мэдээллийн хэрэгслээр элдэв янзын сураг ажиг, таамаг таавар хөвөрч байна.

Түүний дотор намайг холбосон гүтгэлэг гүжирдлэгийг элдэв троллуудад ихээхэн хөлс мөнгө төлж, зохион байгуулалттайгаар тарааж байгааг эрс няцааж байна. Энэ явдал нь сонгуулийн ялалтын дараа намайг Эрүүл мэндийн сайд болчихвий гэж сандралдаж байсантай агаар нэг байна.

Надад Эрүүл мэндийн сайд болох хувийн сонирхол байхгүйг үүгээр мэдэгдье!

Миний хүүхдүүдийн эхийг хүртэл бохир улс төрд хутган, ор үндэслэлгүйгээр гүжирдэж байгаа нь дэндүү өрөвдөлтэй, явуургүй арга заль хэрэглэж байгаад харамсаж байна" гэжээ


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна