Сүүлийн өдрүүдэд зарим нэг хэвлэл мэдээллийн хэрэгсэл, олон нийтийн сүлжээгээр УИХ-ын гишүүн С.Батболдыг Оюу толгойн гэрээг байгуулах үед Ерөнхий сайдаар ажиллаж байсан, улмаар гэрээний яриа хэлэлцээнд хууль бусаар нөлөөлөх замаар авлига авсан мэт, "Эрдэнэт" УБҮ-т хууль бус “шахаа” хийсэн, гадаадад байр, өмч хөрөнгө нуусан гэх зэргээр илт худал гүтгэлгийг зохион байгуулалттайгаар түгээж байгааг няцааж, дараах мэдэгдлийг хийж байна.
Нэгдүгээрт, С.Батболдыг “10 гаруй улсад 100 гаруй компани, олон тооны үл хөдлөх хөрөнгөтэй” гэх зохиомол хэрэг нь бүхэлдээ энд тэндээс хамж шимсэн авцалдаа, логикгүй хов живийн цуглуулга, С.Батболдтой ямар ч хамааралгүй гаднын бизнес эрхлэгчдийн компаниудын нэр, үл хөдлөх хөрөнгийн жагсаалт байна гэдгийг албан ёсоор холбогдох бүх газар мэдэгдсэн. Улмаар энэхүү гүтгэлгийг тарааж буй этгээдүүд үнэнд гүйцэгдэн Нью-Йоркийн шүүхэд гаргасан нэхэмжлэлээс С.Батболдын нэрийг өөрсдөө татан авсан болно. "Эрдэнэт" УБҮ, "Эрдэнэс Оюу Толгой" ХХК зэрэг хуулийн этгээд, Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газар, тэр бүү хэл Монгол Улсын Засгийн газрын нэрийг гадаадын шүүхэд хуурамчаар ашиглан маргаан, нэхэмжлэл гаргасан мэтээр эхлүүлсэн нь гадаадын шүүхийн тогтолцооны нэр хүндийг ашиглах, олон нийтийг төөрөгдүүлэхэд чиглэсэн улс төрийн бохир арга гэдэг нь энэхүү шүүхийн ажиллагааны үеэр тодорхой мэдэгдсэн болно. Гэтэл гүтгэлэг тараагчид үнэнд ялагдсанаа огт дурсахгүй, мэдээгүй мэт царайлан, үндэслэлгүй нь нотлогдсон “Нью-Йоркийн шүүхийн хэргийн материал” гэгчийг хэвлэл мэдээллийн хэрэгслээр тангад ном мэт зогсолтгүй тарааж байгаа нь энэ бүх гүтгэлэг эртнээс төлөвлөсөн, улс төрийн зорилготой үйлдэл болохыг харуулж байна.
Хоёрдугаарт, гүтгэлэг тарааж байгаа этгээдүүдийн өөрсдийнх нь өгсөн баримтаар аль 1997 оноос дэлхийд томд тооцогдох “Самсунг” компанийн Монгол Улс дахь Төлөөлөгчийн газрын дарга, "Эрдэнэт"ийн УБҮ-тэй хамтарсан “ЭрдСам” компанийн дэд захирал байсан, түүнээс хойш Монголд зэсийн баяжмалын бизнес 20 шахам жил эрхэлсэн, солонгос бизнесмен Чёон Чү Ёон болон түүний бизнес хамтрагчдын компани, өмч хөрөнгийг С.Батболдод хамааралтай болгон нялзаах гэсэн нь ээлжит нэгэн гүжир гүтгэлэг юм. Тухайн бизнесмен нь С.Батболдыг Ерөнхий сайд болохоос 12 жилийн өмнө зэсийн баяжмалын бизнесээ хийж л байсан, Ерөнхий сайдаас буусных нь дараа ч олон жил энэ бизнесээ эрхэлсээр байсан нь гүтгэлэг тарааж буй хүмүүсийн өөрсдийнх нь өгсөн баримтаар нотлогдоод байна. Олон жил Монголд бизнес хийсэн хүний танилын хүрээ өргөн биз. Гэтэл тэр олон хүнээс заавал С.Батболдтой түүний компани, өмч хөрөнгийг холбох гэсэн оролдлого нь цаанаасаа улс төрийн зорилготой үйлдэл гэдгийг дахин нотолж байна. Эдгээр гадаадын иргэдийн үүсгэн байгуулан, "Эрдэнэт үйлдвэр"-тэй бизнес эрхэлж байсан “Catrison Limited”, “Cliveden Trading AG”, “Genetrade Limited”, “Lidex Holdings Limited” гэх мэт компаниудыг С.Батболдынх мэтээр гүтгэж, олон нийтийг цочроох зорилгоор эдгээр компаниуд нь 400 сая долларын гэрээ хийсэн гэж байгаа атлаа С.Батболд тэнд хувьцаа эзэмшиж байсан, эсвэл ямарваа нэгэн ашиг хүртэж байсан гэх нэг ч баримт нотолгоо байхгүй. Байх ч үндэслэлгүй учраас дан хоосон хардлага, цуу яриа цуглуулж энэхүү гүтгэлгийг зохиож байгааг нь гаднын шүүхэд ч тодорхой мэдэгдэж, холбогдох шүүхийн шийдвэр гарсан болно. УИХ-ын гишүүн С.Батболд "Эрдэнэт"-д шахааны бизнес хийж байгаагүй, хийх шаардлага ч байхгүйг олон нийт эрхбиш ойлгохтойгоо байгаа.
Гуравдугаарт, С.Батболд болон түүний хамаарал бүхий хэн нэгэн, хуулийн этгээд оффшор бүсэд данс, мөнгө, байр орон сууц, өмч хөрөнгө ил болон далд эзэмшдэггүй. Гүтгэлэгт дурдаад буй олон арван сая долларын үл хөдлөх хөрөнгө, оффшорт байгаа мэтээр гүжирдээд байгаа данс нь С.Батболдын өмч гэсэн нэг ч нотлох баримтгүй, байх ч үндэслэлгүй учраас энэхүү гүжир гүтгэлгийг цэвэр цуу яриа, хий хоосон хардлага болгон тараасан. Зүгээр л бусдын өмчлөлийн байрны фото зураг гаргаж ирээд, С.Батболдын өмчилдөг байрны нотлох баримт мэтээр гүжирдэж байна. Ийм ч учраас Нью-Йоркийн шүүх дээр үнэн ялж, нэр нь дурьдагдсан Солонгосын бизнесмений өмч болох, С.Батболдод огт хамааралгүй энэ эд хөрөнгийг царцаахгүй гэсэн шийдвэр гаргасан. Лондон, Хонконг гэх мэт хотуудад тухайн Солонгосын бизнесмений эзэмшиж байгаа өмч хөрөнгө ч гэсэн С.Батболдод хамааралгүй, нэр дурдагдаад байгаа газруудад болон гадаадад С.Батболдод орон сууц, өмч хөрөнгө байхгүй гэдгийг албан ёсоор мэдэгдсэн бөгөөд шүүх хуулийн байгууллагаар асуудлыг шийдвэрлүүлж байна. С.Батболд нь дотооддоо ч энэ талаар олон жилийн турш баримт нотолгоотой тайлбар, мэдээлэл өгч, холбогдох байгууллагад шаардлагатай бүх мэдээллийг хуулийн дагуу өгөх ёстой бөгөөд өгч ч ирсэн болно.

Дөрөвдүгээрт, Оюу толгойн гэрээ анх байгуулагдсаны дараа С.Батболд Ерөнхий сайд болж, тус гэрээнд Монголын талын төлөх ёстой зээлийн хүүг бараг 50 хувь бууруулах, Монголын талын авах суутгах татварын хэмжээг 2-20 дахин нэмэгдүүлэх зэрэг Монгол Улсад ашигтай, хөрөнгө оруулагч талд алдагдалтай нэмэлт өөрчлөлтүүдийг оруулсныг буруутгаж, гадаадын шүүхэд энэ бүх гүтгэлгээ зохиож өгснийг дотоодын хөлсний бичээчид дурьдалгүй өнгөрч байгаа. Олон түмэнд нээлттэй баримттай зүйлсийг улс төрийн зорилгоор харлуулахын тулд хөлсний байгууллагад “захиалга” өгч, Монголын талын ахиц дэвшлийг нөгөө талд өгсөн давуу байдал хэмээн эрээ цээргүй гүтгэлэг зохиож, шүүхэд хандах үндэслэлээ болгосон байгаа. Энэ бол цагааныг хар гэх гэсэн, харыг цагаан гэх гэж олон түмнийг хуурах гэсэн бузар гүтгэлэг, улс төрийн бохир тоглолт. Олон мянган удаа давтаад байвал үнэн болно гэж зүүдэлж яваа тэд энэхүү гүтгэлгээ гадаад, дотоодын хэвлэлд түгээж байгаа нь эдгээр шийдвэрийг цуцлах гэсэн оролдлого байх гэсэн их хардлага дагуулж байна. Зээлийн хүүг бууруулсан, татвар нэмснийг эсэргүүцэн, гүтгэлэг зохион тарааж байгаа хүмүүс хэний талд үйлчлээд байгаагаа сайтар бодох хэрэгтэй. Лав л Монголын талд биш.
Энэ бүх гүтгэлэг дайралтыг хэдэн тэрбум төгрөг гарган нарийн зохион байгуулж, өөрийн улсын иргэнийг гадаадын хөлсний байгууллагад “захиалж” мөрдүүлэн “зохион бичлэг” бичүүлж байгаа, гадаад дотоодын хэвлэлд зохион байгуулалттай гүтгэж байгаа, гадаадын шүүхийн байгууллагыг өөрийн дотоодын улс төрийн тоглоомдоо ашиглах гэсэн оролдлого хийж байгаа, энэ этгээдүүд нэг л зорилготойгоор энэ бүх зүйлийг хийж байгаа. Тэртээ 2004 оноос хойш сонгуулийн жил бүр УИХ-ын гишүүн С.Батболдын улс төрийн нэр хүндийг харлуулж, хийсэн бүтээсэн ажлыг гутаах, олныг төөрөгдүүлэх ажиллагаа явагдаж ирсэн. Энэ бол үеэ өнгөрөөсөн тархи угаах улстөрийн бохир технологи гэдгийг ард түмэн ялгаж салган ойлгож байгаа.
Энэ удаа ч бүр төсвийн хөрөнгө мөнгө, төрийн байгууллагын эрх мэдлийг хууль бусаар ашиглаж байна. Гүжир гүтгэлэг зохион тараагчдын үйлдэл хэрээс хэтэрч, гэр бүл, үр хүүхдийг нь бузар гүтгэлэгтээ хамруулах боллоо. Иймд энэ мэт гүтгэлгийг зохион тарааж буй хүмүүст зохих хуулийн дагуу арга хэмжээ авахаа УИХ-ын гишүүн С.Батболдын ажлын албанаас үүгээр мэдэгдэж байна.
УИХ-ын гишүүн С.Батболдын Ажлын алба
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Бүгд Найрамдах Сенегал Улсын Ндиоб хотын дарга Оумар Ба-тай уулзлаа
Монгол хорхог гиннест бүртгэгдлээ
Төрийн банк COP17-ын Ногоон бүсэд бүтээгдэхүүн, үйлчилгээгээ танилцуулна
COP17 Цэнхэр бүсэд Шуурхай удирдлагын 1364 ажилтан, албан хаагч ажиллаж байна
COP17: Цэнхэр бүсийн үйл ажиллагааг VENUE COC-оос 24 цаг тасралтгүй зохицуулж байна
COP17: Хязгаарласан авто замуудыг түр хугацаанд нээнэ
Нийслэлийн хэмжээнд шатахууны дугаарлалт мэдэгдэхүйц багассаныг ТЦА-наас онцоллоо
66.181.189.52
Та нарт итгэх итгэл үнэхээр дууссан.
Хариулах66.181.161.118
Тэгээд ард түмэн идцэн гэж хэлэх гээд бна уу та нарыг олон жил тэжээсэн шүү дээ
Хариулах204.48.93.1
Ийм цагаандаа гарсан хулгайч нар УИХ д сууж бна аа гэхээр юу ярихав дээ
Хариулах66.181.161.66
сайхан худлаа шааж байна даа өөрөө гарч ирж амидаараа тайлбар өгөхгүй юм байхдаа айж байгаал даа сэтгүүлч нартай уулзана гэхээс бас сэтгэл зүйчээс худлаа яриж байгааг мэдчих бий
Хариулах64.119.23.177
Монголчууд тэнэг биш шүү. Бид ямар ч намгүй хүмү?с гэхдээ БорооГоулд энэ тэрийг бол мэднэ шүү...
Хариулах66.181.161.13
Эй бүү үзэгд ямар гээч шуналтай хүн бэ гэж эцэг нь дуу алдаж байсан гэдэг
Хариулах202.9.40.147
Сайн бичсэн бна. Үүнийг маш олон удаа цацөх хэрэгтэй шүү. Үхэхдээ үхэр буугаа тавина гэгч люм болж бна даа Батулга бол үнэндээ бүтэхгүй хүн шүү
Хариулах202.179.27.174
Ymarch baisan vnenii ortoi bvh horongoo yaj olj absan yaj bayjsanaa ard tvmendee vneneer ni tailbarla birdee
Хариулах66.181.161.117
Үнэхээр өөрийн хүчээр ийм их хөрөнгөтэй болж чадсан юм бол яах гээд улс төр рүү үхэн хатан зүтгээд байдөг юм бэ эх орны төлөө Батболдын хийсэн гэх ажил энэ олон жилд ард түмэн бидэнд харагдах зүйл даанч алга тийм болохоор цлс төрөөс төрсөн тэр бумтаны нэг шдээ
Хариулах66.181.161.27
Хууль шүүхээр яваад гэм буруугүй гээд зөндөө л тогтоогддог юм бн лээ шд.Тэгээд ч Монголын анхны бизнeсмэн хүн...Арай ч үгүй байхаа
Хариулах202.126.89.242
хулгайч нар хулгайчаа л өмөөрнө угаасаа л монголын хөрөнгө Сү хөрөнгө гэж юу бхав дээ
Хариулах203.91.115.38
50тн алтыг татваргүй аваад гарснаа яах гэж байна?
Хариулах98.203.157.54
ooroo yavaad medegdel hiihgui baigaan be, yamarch humuus tataj avsiin ner ustai ni hel
Хариулах66.181.176.224
Naadah chine avsan avsan..yu unen ter unen..
Хариулах202.9.46.82
Яг шдээ авсан л бж таараа ер сайд бсан бж
Хариулах202.126.89.84
Гүтгэлэг л байна шүү дээ. Хэрвээ тийм гэрээ хийж мөнгө саах зорилготой юм бол яахаараа заавал гадны компани хүний нэр дээр үйл ажиллагаа явуулж гадны баахан өмч хөрөнгө худалдаж авах шаардлага байнаа. Эрдэнэт Оюу толгойн зэсийг цааш нь дамлаж зарах нь ашигтайг нь мэдсээр байж гадаад хүнээр гадаад компанитай гэрээ хийж зарах нь эцэстээ тийм ашигтай байх боломж байхгүй хаана ч гэсэн татварын болон эх үүсвэрийн хяналт байгаа шүү дээ. Солиорохоо одоо болиочээ
Хариулах202.179.26.88
*Монгол ялагдаагүй* Сү,Батболд оо Улс орон Ард иргэд ээ Гутаан доромжилсон Мэдэгдэл хийснийхээ Хариуцлагыг үүрнээ хэзээ нэгэн цагт тэр цаг үе АЙСУЙ,
Хариулах202.9.46.65
Cү Батболдоо Монгол ялагдахгүй ээ чи мөд ялаа үүрнэ ард түмэн хэн нь хэн бээ гэдгийг таньдаг болсон авилгач Акул аа!!!??
203.91.115.50
Bitgii luivaraa nuuh geed bai olon jil tor barihdaa ard tvmnii toloo yu hiisen ym be heleh vg bn uu !!!
Хариулах66.181.181.146
Оюу толгойтой хамаагүй байж болно. Гэхдээ албан тушаалын давуу байдлаа ашиглаж Чингис зочид буудал, Алтай кашмер, Таван толгой, Бороо гоулдыг эзэмшлдээ авч зувшсан чинь үнэн болно.
Хариулах66.181.161.13
Бүх өмчдөө гадаад захирал тавьсан юм уу та эсвэл өөр хүний өмч юум уу баримттай тайлбар хий итгэл төрөхгүй байна
Хариулах64.119.18.220
Taslan zogsooj zahualgatai gytgelgiin ezniig olon niited medeeleh heregtei .Gaigyi amidarch boldoggyi yamar geechiin honzon be
Хариулах202.126.90.97
Хориод жил төрд бга
Хариулах202.126.90.97
Бизнес хийгээд 30-н жилийн дараа биш , миний мэдэхийн хлриод жил энэ нөхөр төрд байгаа
Хариулах202.126.90.102
ENEMUU XAMGIIN MUU XOGIIN XUN SHU. DUNDGOVICHUUD GEJ USAN TENEGUUD YAGAD IIM LALARIIG SONGOSIIMBE
Хариулах176.198.180.74
Айрагаа
176.198.180.74
Амрагаа ууучихаад сонгосон юмаа уучлаарай хэ хэ
202.9.40.62
battulgiig elbegdorj yu gelee sanaj bnuu arhag hulgaach gj orgvi yu heleegvi bololtoi
Хариулах150.129.140.240
su aimshigtai hun
Хариулах157.65.237.11
Uhej dald or muu huur min.3saya hunii mungiig deeremdej bui sug
Хариулах202.9.40.33
Муухай гүтгэдэг юм байна Энэ хүн 30 гаруй жил бизнeс хийгээд төрд орсоныг нь санаж байна Ингэж л бузар гүтгэлэг амилдаг бололтой бурхан өршөө ! АНУ ын шүүх өөрийн талаасаа судлаад хэлэлцээд шийдсэн гэж байна Дэлхийн хэмжээнд гүтгэлгийн бузар хар тeхнологи ашгилдаг болсныг таслан зогсоох ажиллагааг Монголд хийх цаг нь иржээ
Хариулах14.48.87.172
Meg gishvvn gexed bvxel bvten ajliin alba tai aain
Хариулах64.119.20.236
Элбэгдорж шоронд явдаггүйн учир энэ түүний явуулдаг тeхнологи л байна
Хариулах202.9.40.145
Top хулгайч
Хариулах93.232.10.137
Жинхэн Крёстный отец чинь энэ юм биш үү!???? Жэнко бол хав
Хариулах66.181.161.86
Гүтгэсэн хүмүүсийг шүүхэд өг
Хариулах202.9.40.79
Овоо шуналтай гаруу
Хариулах202.9.40.79
Гадаадад шүүхтэй холбоотой хэрэг байхгүй гээд байсан байсан юм бишүү
Хариулах66.181.161.62
Ямар их шунал вэ. Эхнэрийгээ нэр дээр хүүхдийнхээ гээд зөндөө л хөрөнгө байгаа биздээ,
Хариулах66.181.188.229
avaad uhdeg bol ene hurungu mungnii tuluu uhen hatan temtehsen nutsgen ireed nutsgen butsdag horvoo sh dee batboldoo
Хариулах66.181.161.30
Jinken lalariin zda ymdaa odo neeh sain hvnii dvrd togolson sda naadahiig chin odo jhon hvvhed ch harad manaid ymarch ashiggvi geree gedegiig chin medeed bna mongoliin ard tumen medleg bolovsrolgvi tiim haranhui bvdvvleg uls bishvv golog min
Хариулах103.212.116.149
Ямар их шунал вэ
Хариулах43.242.243.29
АЙмар хурдан тэ ноотой гар..
Хариулах66.181.161.66
хуцаачээ батболдоо ! бүх зүйл ил болох үхэх гэж байгаа биздээ
Хариулах66.181.182.77
chi bol yawch sain hun bish.ugend chin itgeh hun oldohgui l bolow uu.
Хариулах66.181.161.77
Нотолгоо л чухал шдээ...энд бараг тиймээ бүгд үнэн гэсэнтэй ялгаагүй мэдэгдэл бна
Хариулах192.82.69.134
ajiliin alba bas myndag ajillaj bna trollyyd n gesen vg vv kk
Хариулах59.153.115.16
Бүх хрөнгийн хурааж бүх хамжигч нарийн ялыг нь үүрүүл
Хариулах202.9.40.53
mongoliig idsen nuhurduu unen mun ireh tsag ireh bailguidee
Хариулах192.82.78.76
Таван толгой миний өмч гээд байсан нөхөр шүүдээ!!!.
Хариулах202.55.188.101
АНУаас нэхэмжлэл ирсэн гээд бгаа Хүрлсүх нэхэмжлэхгүй гээд яг тэр өдрийнхөө оройн огцорсон гээд бгаа энэ талаар дэлгэрэнгүй мэдээлээч
Хариулах66.181.188.35
Товч бөгөөд тодорхой юм бичихгүй бол хэн ч бүгдийг нь гүйцэд уншихгүй эд байна
Хариулах203.91.115.38
Засгийн газрын нэрийг барьж хуурамчаар гадны шүүхэд өгсөн нь баригдсан юм бишүү манай засгийн газар шүүхдээгүй юм бна л гэж ойлголоо
202.55.188.88
Aimaar buzar hun yumaa
Хариулах202.126.90.115
Энэ нөхөр төрийн албаны цалингаар ийм байх уу
Хариулах66.181.161.93
uls turd orhoos umnu uuriin bizneseer bayjsan hun dee
64.119.22.173
Ичих нүүр
Хариулах202.9.46.65
Ичих нүүр