УИХ-ын гишүүн асан Н.Номтойбаярын гомдлыг Улсын Дээд шүүх өнөөдөр хэлэлцлээ. Шүүх бүрэлдэхүүн таван цаг зөвлөлдөж, дөнгөж сая шийдвэрээ танилцууллаа. Шүүхээс Н.Номтойбаярыu 2 жил нийтийн албанд томилогдох эрхийг хасч, хорих ялыг 1 жил болголоо. Учир нь Н.Номтойбаярын гэм буруутай нь тогтоогдоогүй, харин эрхэлсэн ажилдаа хайнга хандсан гэж үзэн хэргийн зүйлчлэлийг өөрчлөх шийдвэрийг гаргасан байна.
Шүүгдэгч Н.Номтойбаяр нь анхан болон давж заалдах шатны шүүхээс 5.5 жилийн хорих ял сонсож, Төв аймгийн Мөнгөнморьт дахь 417 дугаар хорих ангид ялын хугацаагаа эдэлж байгаа юм.
Сануулахад, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2020 оны долдугаар сарын 7-ны өдөр УИХ-ын гишүүн асан Н.Номтойбаяр нарт холбогдох хэргийг хэлэлцээд түүнийг Хөдөлмөр нийгмийн хамгааллын /ХНХ/ сайд, Хөдөлмөр эрхлэлтийн үндэсний зөвлөлийн даргаар ажиллаж байхдаа эрх мэдлээ урвуулж, 2017 оны гуравдугаар сард тогтоол гарган, орон нутаг, нийслэлийн онцлог, хэрэгцээнд нийцүүлсэн зорилтот нэгж төслийн төсөвт өртгийг 200 сая төгрөгт багтаан, нээлттэй зарлах удирдамж баталсан. Хөдөлмөр, халамж үйлчилгээний ерөнхий газрын дарга Б.Нямдаваа, дэд дарга Б.Шижиржаргал, мэргэжилтэн Н.Баттөгс зэрэг хүмүүс хамтран төсөл сонгон шалгаруулах ажлын хэсгийн хурал нэг ч удаа болоогүй байхад хийсэн мэтээр баримт бүрдүүлэн түүнд багтсан гишүүдээр гарын үсэг зуруулж, найман иргэн, 21 аж ахуйн нэгжид 3.9 тэрбум төгрөгийн санхүүжилт олгосон хэрэгт гэм буруутайд тооцсон билээ.
Улмаар шүүхээс Н.Номтойбаярыг эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан, худал мэдүүлэг өгсөн гэх үндэслэлээр шүүж, 5.5 жилийн хорих ял оноосон юм.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
“Монголын төмөр зам” ТӨХК оны эхний 11 сарын байдлаар 11.7 сая тн ачаа тээвэрлэжээ
“Эрдэнэс Тавантолгой” ХК болон БНХАУ-ын Норинко компани хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурлаа
Нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн 15885 нэр дэвшигчийн мэдүүлгийг хянав
"Эрдэнэс тавантолгой" ХК болон "Чайна энержи интернэйшнл девелопмент" ХХК хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа
55 тооны бод мал хулгайлсан этгээдүүдийг илрүүллээ
"Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн Гүйцэтгэх захирал асан Н.Цэрэнсамбууг 30 хоногийн хугацаатай цагдан хорьжээ
Г.Дамдинням: Манай хүссэн хэмжээгээр биш ч боломжтой хэмжээгээр нийлүүлэлт хийж ирсэн ОХУ, ААН-үүдэд бид талархах учиртай
37.48.32.138
Zugeer l togloom yum bishuu neeh sur bolgoj hiij bsan a mongotoi hun bol haamal yum boo
Хариулах202.126.90.87
За ямартаа ял буурсан л юм байна. Удахгүй суллагдах юм бн. Дорнодын ард түмний ихэнх нь түүнд ам сайтай байдаг гэж боддог...
Хариулах202.126.88.166
Тийм шүү
103.229.120.65
hereg hiisen ni notlogdson ch baisan boloh yum boldgoorool yavj bna iim jujig hediig ch uzev dee.
Хариулах66.181.161.115
Сда гэж сонин юм бэ одоо шоронд ял аваад хоригдож байгаа хүмүүсийнхээ ялыг бүгдийг нь 1 жил болгочихооч
Хариулах66.181.190.160
Номтойбаярын ял бол ойлгомжгүй шийдвэр гарсан. Улсад ямар хохирол учируулсан юм бэ. Захиргааны л арга хэмжээ авах байсан бол уу гэж боддог шүү
Хариулах202.126.90.87
Яаг үнэн... би бас тэгж бодож байгаа. Баян хүн гэхээрээ л хэрэг хийгээгүй байж ял эдлэх ёстой биш ш дээ...
122.201.31.204
Дүүгийнхээ маань бүр суллах ёстой байсан юм ямар ч байсан 1 жил болсонд баярлаж байна
Хариулах64.119.22.138
Xexe yax gj neex svr dulian Bolgoj xoridin ingex bsin bol
Хариулах66.181.184.232
Zaa ashguudee
Хариулах66.181.161.84
Хүрэлсүх огцорвуу гэсэн шиг энхрий хэрэг бас далайчиж
Хариулах66.181.161.107
Zaa bolio nerteigeer ni bugdiig sulalchihoo yshig
Хариулах