News Paparazzi: Маргаашнаас бүх төрлийн бараа худалдаа болон үсчин, гоо сайхан, хумс заслын үйлчилгээг нээнэ

Moderator
2021/01/22

Нийслэлийн хэмжээнд хязгаарлалт тогтоосон салбар, чиглэлүүдийн үйл ажиллагааг үе шаттайгаар эргэн нээх хүрээнд 2021 оны 01-р сарын 23-ны өдрөөс 

  • Бүх төрлийн барааны худалдаа,
  • Үсчин, гоо сайхан, хумс заслын үйлчилгээг хязгаарлалтаас гаргаж, хэвийн горимд шилжүүлэх Нийслэлийн Засаг даргын захирамж гарлаа. 

Үйл ажиллагаа нь нээгдэж буй аж ахуй нэгжүүд мэргэжлийн байгууллагуудаас хүргүүлсэн түр заавар, үйл ажиллагаанд баримтлах тусгай шаардлагыг мөрдөнө. 
Иргэд халдвар, хамгааллын дэглэмээ сахиж, зорчилт хөдөлгөөний QR бүртгэл ашиглан үйлчлүүлэх шаардлагатай.

Өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт үйл ажиллагаа явуулж буй ААН-үүдэд холбогдох хяналтын байгууллагууд тогтмол шалгалтын ажиллагаа явуулах бөгөөд шаардлага хангахгүй тохиолдолд үйл ажиллагааг зогсоох хүртэл арга хэмжээ авахыг сануулж байна. 



Сэтгэгдэл (4)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 66.181.189.28
    2021/01/23

    Монголчуудаа коронагийн эрин үе ирсэн. Улаанбаатарт барааны дэлгүүрийг нээх бишээ, цоо шинээр цахим худалдааг эхлүүлэх цаг. Улаанбаатарт гоо сайхны үйлчилгээ бишээ, өөрөө өөрийнхөө гоо сайхны үйлчилгээг хийх цаг ирсэн. Эрин үе, цаг нартайгаа өөрийгөө тааруулж амьдарцгаая. Олон хүн нэг доор цуглаж бөөгнөрч болохгүй. Эрин үеийг андуурч болохгүй сүйрэл шүү.

    Хариулах
  • 139.5.216.108
    2021/01/23

    Үнэн

    Хариулах
  • 202.179.24.50
    2021/01/22

    unen yum uu

    Хариулах
  • 66.181.178.72
    2021/01/22

    Vnen ymuu

    Хариулах