У.Хүрэлсүх өчигдөр Ерөнхий сайдаас огцрох мэдэгдлээ хийх үеэрээ "Миний итгэж, найдаж, хамтарч ажилласан Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга ард иргэдийн тайван жагсаалыг хөрөнгө санхүүжүүлж, улстөржүүлсэн. Цаашдаа ч гудамж талбайн жагсаалыг зохион байгуулалттай хийж, Монгол Улсын Засгийн газрыг тогтворгүй байлгахыг төлөвлөж байхыг үгүйсгэхгүй. Монгол Улсын Ерөнхийлөгч бол бүх ард түмний эв нэгдлийн бэлгэ тэмдэг байдаг. Ард түмний аюулгүй байдлыг хангаж ажиллах үүрэгтэй. Харамсалтай нь энэ үүргээ хэрэгжүүлэхгүй зөвхөн улс төрийн сонгуульдаа анхаарч байна. Цаашдаа ард түмний эрх ашгийг илэрхийлэн хамгаалагч хүн ийм зохисгүй үйлдэл битгий гаргаасай гэж хүсч байна. Дээр нь Үндсэн хуулийн дагууу Монол Улсын Ерөнхийлөгчтэй хариуцлага тооцох ёстой" хэмээн мэдэгдсэн.
Яг энэ асуудалтай холбогдуулан МАН-ын бүлгээс Ерөнхийлөгчид итгэл үзүүлэх эсэхтэй холбоотой саналыг УИХ-д өргөн мэдүүлж хэлэлцүүлэхээр болсон тухай эх сурвалжууд мэдээлж байна. Хэрэв энэ мэдээлэл батлагдвал Монгол Улсын парламент түүхэндээ анх удаа төрийн тэргүүнд итгэл үзүүлэх эсэх асуудлыг хэлэлцэх юм.
Үндсэн хуульд "Ерөнхийлөгч тангаргаасаа няцаж Үндсэн хууль, Ерөнхийлөгчийн бүрэн эрхийг зөрчвөл Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийг үндэслэн Улсын Их Хурлаар хэлэлцэж чуулганд оролцсон нийт гишүүний дийлэнх олонхийн саналаар огцруулна" гэсэн заалт бий.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Бүгд Найрамдах Сенегал Улсын Ндиоб хотын дарга Оумар Ба-тай уулзлаа
Монгол хорхог гиннест бүртгэгдлээ
Төрийн банк COP17-ын Ногоон бүсэд бүтээгдэхүүн, үйлчилгээгээ танилцуулна
COP17 Цэнхэр бүсэд Шуурхай удирдлагын 1364 ажилтан, албан хаагч ажиллаж байна
COP17: Цэнхэр бүсийн үйл ажиллагааг VENUE COC-оос 24 цаг тасралтгүй зохицуулж байна
COP17: Хязгаарласан авто замуудыг түр хугацаанд нээнэ
Нийслэлийн хэмжээнд шатахууны дугаарлалт мэдэгдэхүйц багассаныг ТЦА-наас онцоллоо
Сэтгэгдэл бичигдээгүй байна