ШУУРХАЙ МЭДЭЭ: МАН-ын Удирдах зөвлөл Ерөнхий сайдад Л.Оюун-Эрдэнийг нэр дэвшүүлэхийг дэмжжээ

Moderator
Өчигдөр 11 цаг 38 минут

МАН-ын Удирдах зөвлөл өнөөдөр өглөө Тусгаар тогтнолын ордонд хуралдсан байна. Хуралдаанаар дараагийн Ерөнхий сайдаар нэр дэвшигчийг тодруулсан байна. Албаны эх сурвалжийн мэдээлж байгаагаар намын дарга У.Хүрэлсүхийн зүгээс ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнийг Ерөнхий сайдад нэр дэвшүүлсэн бөгөөд Удирдах зөвлөлийн гишүүд 100 хувийн дэмжлэгийг хүлээсэн байна.

Одоо МАН-ын Бага хурлаар Удирдах зөвлөлийн саналыг хэлэлцэн шийдвэрлэнэ. Улмаар намын бүлэг, байнгын хороо, чуулганы хуралдаанаар уг асуудлыг хэлэлцэнэ. 


Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 103.212.116.27
    Өчигдөр

    Хүрэлсүхийн суганы үс, нэг нутаг гээд утсан хүүхэлдэй тавигдлаадаа. Хүрэлсүх ерөнхийлөгч болохын тулд өөрийгөө огцруулаад бэлдэж эхэлж байна л гэж харагдахаар юм хийж байна.

    Хариулах