News Paparazzi: Хөвсгөл, Завхан аймгуудад газар хөдөлжээ

Moderator
Өчигдөр 10 цаг 15 минут

Өнгөрсөн 24 цагийн хугацаанд Завхан, Хөвсгөл аймгуудад газар хөдөлсөн талаар ОБЕГ-аас мэдээлж байна. 

Тодруулбал, Хөвсгөл аймгийн Ханх сумын  Хороо багийн “Хачим” гэдэг газар 01.21-ний өдрийн 11:43 цагт 4.3 магнитуд, 18:51 цагт 4.8 магнитудын хүчтэй газар хөдлөлт тус тус болсон тул тус аймгийн Онцгой байдлын газраар дамжуулан Ханх сумын Засаг дарга Засаг даргын Тамгын газрын дарга болон тухайн газарт нутагладаг орон нутгийн иргэдээс тодруулахад газар хөдлөлтийн чичирхийлэл мэдрэгдсэн бөгөөд учирсан хохиролгүй гэж мэдээллээ.

Мөн Завхан аймгийн Идэр сумын Дархан-Уул багийн “Солооны Хандгайт” гэдэг газарт 01.21-ний өдрийн 17:34 цагт 4.6 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон тухай мэдээллийг 17:43 цагт ООГХ-ээс цахим шуудангаар хүлээн авсан байнан. Тус аймгийн Онцгой байдлын газраар дамжуулан тус сумын Засаг даргын Тамгын газрын дарга болон тухайн газарт нутагладаг орон нутгийн иргэд, тус аймгийн Улиастай сумын иргэдэд газар хөдлөлтийн чичирхийлэл мэдрэгдсэн бөгөөд учирсан хохиролгүй гэж мэдээллийг ирүүлжээ


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна