Ерөнхий сайд У.Хүрэлсүх ард түмэндээ хандаж мэдээлэл хийлээ.
Тэрбээр “Та бүхэндээ хандаж таагүй мэдэгдэл хийж байгаадаа хүлцэл өчиж байна. Хоёр хоногийн өмнө дөнгөж төрсөн эмэгтэйг ХӨСҮТ руу зөөхөд хариуцлагагүй үйл явдал болсон. Би эцэг хүн. Эцэг хүний хувьд ч Монгол Улсын Ерөнхий сайдын хувьд ч сэтгэл эмзэглэсэн. Амаржсан эмэгтэйгээс ард иргэдээсээ хариуцлагагүй ажилласан нөхдийн нэрийн өмнөөс хувиасаа чин сэтгэлээсээ уучлалт гуйж, бүгдийг өршөөгөөрэй гэж хэлэхийг хүсэж байна. Ерөнхий сайд ёс зүйн хариуцлага хүлээх ёстой гэж бодож байна. Монголын төрийг шударга ард иргэддээ ээлтэй, ард түмнийхээ үгийг сонсдог, үйлчилдэг байгаасай гэж бодож хичээн зүтгэж ирсэн. Цар тахлын хэцүүхэн үеийн даван туулж байна. Дэлхийн түүхэнд манай улсын түүхэнд ийм хүндрэлтэй нөхцөл байдалтай цөөхөн нүүр тулж байсан. Цар тахлыг амжилттай давж гарахын төлөө бид бүхий л нөхцөл боломжоо дайчлан ажилласан. Бидэнд амжилт бүтээл алдаа оноо аль аль нь байгаа. Миний хувьд УОК, Эрүүл мэнд, цагдаа хууль хүчний байгууллагынхандаа талархаж байна. Гэхдээ хариуцлага алдлаа. Цаашдаа шат шатан хариуцлага дэг журмаа шатандаа сайжруулах ёстой. Энэ удаад тэр эмэгтэйг хүний нүд халтирам, сэтгэл шимшрэм үйл явдал болсон. Үйл явдлаас үүдэн хоёр сайд маань огцрох өргөдлөө өгсөн. Би энэ кабенитийг байгуулахдаа энэ бүрэлдэхүүнээрээ ажиллана гэж төлөвлөж байсан. Өчигдөр манай залуучууд төр засагтаа харамсаж, хариуцлагагүй байгааг сануулж, шаардсан. Төрийн нүд сэргэг, чих сонор байх ёстой. Би Ерөнхий сайдын хувьд энэ хариуцлагыг хүлээх ёстой гэж бодож байна. Иймээс миний бие Монгол Улсын Ерөнхий сайд гэсэн хариуцлагатай эрхэм хүндтэй албан тушаалаас огцорч байгаагаа мэдэгдэж байна. Ард түмний жагсаал цуглаан болж байгаа цаг үеийг далимдуулж улс төрийн үйл ажиллагаа явагдсан. Миний итгэж, найдаж, хамтарч ажилласан Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга ард түмнийг үймээн самуунд турхирч, хөрөнгө санхүүжилт хийж, жагсаалыг улстөржүүлсэн.Миний итгэл найдвар алдарч байна. Цаашдаа ч гудамж талбайн жагсаалыг зохион байгуулалттайгаар хийж Засгийн газрыг тогтворгүй байлгах, олон нийтийг эмх замбараагүй байдалд өдөөн турхирахыг үгүйсгэхгүй. Иймээс би улсынхаа эрх ашгийг дээдэлдэг Ерөнхий сайдын хувьд Монгол Улсын Ерөнхийлөгчийн институт, Засгийн газар хоёрын хооронд янз бүрийн улс төрийн зүй бус харьцаа үүсэх вий, үүнээс үүдэн олон нийтийг хамарсан үймээн самуунд орох вий, монгол хүний амь нас алдах вий гэдгээс урьдчилан сэргийлж байгаа юм. Ахиж долдугаар сарын 1 шиг үйл явдал битгий болоосой гэж хүсэж байна. Монгол Улсын Ерөнхийлөгч бол бүх ард түмний эв нэгдлийн бэлгэ тэмдэг. Олон нийтийг үймээн самуунд турхирч болохгүй. Тиймээс Ерөнхийлөгчтэй хариуцлага тооцох ёстой” хэмээн мэдэгдлээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
“Монголын төмөр зам” ТӨХК оны эхний 11 сарын байдлаар 11.7 сая тн ачаа тээвэрлэжээ
“Эрдэнэс Тавантолгой” ХК болон БНХАУ-ын Норинко компани хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурлаа
Нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн 15885 нэр дэвшигчийн мэдүүлгийг хянав
"Эрдэнэс тавантолгой" ХК болон "Чайна энержи интернэйшнл девелопмент" ХХК хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа
55 тооны бод мал хулгайлсан этгээдүүдийг илрүүллээ
"Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн Гүйцэтгэх захирал асан Н.Цэрэнсамбууг 30 хоногийн хугацаатай цагдан хорьжээ
Г.Дамдинням: Манай хүссэн хэмжээгээр биш ч боломжтой хэмжээгээр нийлүүлэлт хийж ирсэн ОХУ, ААН-үүдэд бид талархах учиртай
46.24.240.254
ene yg yrunhiiliigchin songuuld oroh ged ogtsorch bndaaa
Хариулах202.9.46.82
Цагаа олсонгуй ухаан дутлаа хэлсэндээ бх шиг эр хуний гол зам бх естой
Хариулах115.41.165.119
Lalar
Хариулах202.9.40.109
Kok avah gesen bish reting navs umalaa daa
Хариулах202.55.188.89
Bichlegee tawi
Хариулах