Нэгдүгээр төрөхөд амаржсан эмэгтэйг ХӨСҮТ рүү зөөвөрлөн шилжүүлэхдээ хүнлэг бус үйлдэл гаргаснаас үүдэлтэй өнөөдөр өглөөнөөс эхлэн иргэд төв талбайд эсэргүүцлээ илэрхийлж байна. Энэхүү эсэргүүцлийн арга хэмжээнд иргэд, олны танил хүмүүс ирж оролцон байр сууриа илэрхийллээ.
Тэдний нэг “Ub comedy” клубын гишүүн Комедиан Б.Идэр-Од байв.
Тэрбээр “ Иргэн
хүний хувиар бухимдлаа илэрхийлэхгүй бол болохгүй нь. Хөл хориогоор далимдуулан
хүний эрхийг таг мартуулах бодлого явж байна. Хүний эрхийн мэдрэмжээ хэзээ ч
алдаж болохгүй. Эрүүл мэнд, амь насаа хамгаалуулах эрх байх ёстой. Хүн эрх, эрх
чөлөөнийхөө төлөө эцсээ хүртэл тэмцдэг. Ард иргэдийг битгий бас, битгий давар. Монголчууд
дарлуулдаг хонинууд биш. Ард иргэд ойлгохын дээдээр ойлгож, дэмжихийн дээдээр
дэмжсэн. Дөнгөж төрсөн нялх биетэй эмэгтэйг сэтгэл санааны шоконд оруулж,
хөхийг нь зангируулж, хүүхдийг нь орилуулж, тавчиктай оройн цагаар эмнэлгээс
зөөвөрлөж байна. Ямар ч хүнд цаг үед Монгол хүн эх орондоо эрхтэй. Гэвч бүтэн
жил хилээ хаалаа. Элчингийнхээ үүдэнд хүйтэн шалан дээр Монгол хүн хонож байна.
Сэтгэл гаргахгүй байна, шинжлэх ухаанч хандахгүй байна. Чаддаг хүнд нь ажлаа өг
л дөө” хэмээн эсэргүүцлээ илэрхийллээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
“Монголын төмөр зам” ТӨХК оны эхний 11 сарын байдлаар 11.7 сая тн ачаа тээвэрлэжээ
“Эрдэнэс Тавантолгой” ХК болон БНХАУ-ын Норинко компани хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурлаа
Нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн 15885 нэр дэвшигчийн мэдүүлгийг хянав
"Эрдэнэс тавантолгой" ХК болон "Чайна энержи интернэйшнл девелопмент" ХХК хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа
55 тооны бод мал хулгайлсан этгээдүүдийг илрүүллээ
"Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн Гүйцэтгэх захирал асан Н.Цэрэнсамбууг 30 хоногийн хугацаатай цагдан хорьжээ
Г.Дамдинням: Манай хүссэн хэмжээгээр биш ч боломжтой хэмжээгээр нийлүүлэлт хийж ирсэн ОХУ, ААН-үүдэд бид талархах учиртай
Сэтгэгдэл бичигдээгүй байна