ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин “Газпром” НХН-ийн Удирдах зөвлөлийн дарга Алексей Миллертэй ажлын уулзалт хийсэн байна. Энэ уулзалтын үеэр нэгдүгээрт ОХУ-ын бүс нутгуудыг байгалийн хийгээр хангах чиглэлээр “Газпром” НХН-ийн хийж хэрэгжүүлж байгаа ажлын талаар, хоёрдугаарт “Газпром” НХН-ийн 2020 онд хийж гүйцэтгэсэн ажлын үр дүн, гуравдугаарт “Сибирийн хүч-2” төслийн явц байдлын талаар ярилцсан байна.
“Сибирийн хүч- 2” төслийн талаар Алексей Миллер танилцуулахдаа, одоогийн байдлаар Монгол Улсын нутаг дэвсгэрээр дамжин өнгөрөх байгалийн хийн хоолойн техник, эдийн засгийн үндэслэлийг боловсруулж байгаа ба Монгол Улсын нутаг дэвсгэрээр дамжуулан хийн хоолой барих төслийг хариуцан ажиллах “Тусгай зориулалтын компани”-ийг "Эрдэнэс Монгол" нэгдлийн нэгж болгон байгуулж ажлыг нь эхлүүлж байна. Монгол Улсын нутгаар дамжуулан барих байгалийн хийн хоолойн ТЭЗҮ 2021 оны эхний улиралд бэлэн болно. Одоогоор техникийн болон эдийн засгийн урьдчилсан судалгаа шинжилгээний хүрээнд дүгнэлт хийж үзэхэд энэ төсөл нь техникийн хувьд хэрэгжих боломжтой бөгөөд эдийн засгийн хувьд өгөөжтэй гэдгийг бид баттай хэлж чадна гэж онцлон тэмдэглэсэн байна.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
“Монголын төмөр зам” ТӨХК оны эхний 11 сарын байдлаар 11.7 сая тн ачаа тээвэрлэжээ
“Эрдэнэс Тавантолгой” ХК болон БНХАУ-ын Норинко компани хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурлаа
Нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн 15885 нэр дэвшигчийн мэдүүлгийг хянав
"Эрдэнэс тавантолгой" ХК болон "Чайна энержи интернэйшнл девелопмент" ХХК хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа
55 тооны бод мал хулгайлсан этгээдүүдийг илрүүллээ
"Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн Гүйцэтгэх захирал асан Н.Цэрэнсамбууг 30 хоногийн хугацаатай цагдан хорьжээ
Г.Дамдинням: Манай хүссэн хэмжээгээр биш ч боломжтой хэмжээгээр нийлүүлэлт хийж ирсэн ОХУ, ААН-үүдэд бид талархах учиртай
Сэтгэгдэл бичигдээгүй байна