ШУУРХАЙ МЭДЭЭ: ЭМЯ: Амаржсан эхээс болон ар гэрийнхнээс нь уучлал гуйж байна

Moderator
2021/01/20

Эрүүл мэндийн яамнаас коронавируст халдварын нөхцөл байдлын талаар ээлжит мэдээлэл хийж байна. Энэ үеэр өчигдөр амаржсан эмэгтэйг ХӨСҮТ рүү шилжүүлэхдээ хүнлэг бус үйлдэл гаргасан үйл явцтай холбогдуулан Эрүүл мэндээс уучлал хүслээ.

  • Өнгөрсөн арванхоёрдугаар сард коронавируст халдвартай иргэнд хэрхэн тусламж үйлчилгээ үзүүлэх, хэрхэн шилжүүлэхтэй холбоотой журмыг Эрүүл мэндийн яамнаас эмнэлгүүддээ шинэчлэн хүргүүлсэн. Гэсэн ч тусламж үйлчилгээ үзүүлэх явцад хувь хүний хариуцлагагүй, сэтгэлгүй байдлаас алдаа дутагдал гарч байна. Тухайлбал, нэгдүгээр амаржсан эхийг халдвартай гэдгийг тодорхойлоод, тусгаарлах өрөөнд оруулаад хувцсыг нь өмсүүлээд нэг эмнэлгээс нөгөө эмнэлэгт хүргэх ёстой. Эрүүл мэндийн сайдын дүрэм журмыг мөрдөхгүй зөөвөрлөж, тээвэрлэсэн асуудал гарлаа. Өвчтөнийг эмнэлэг хооронд зөөхтэй холбоотой бүх дүрэм журмыг эмнэлгийн удирдлагууд, эмч ажилчид мөрдөөгүй гэж үзэж байна. Нэгдүгээрт, тухайн эмнэлэгт тодорхой хугацаанд тусгаарлах өрөөнд тухайн эхэд дулаан хувцсыг өмсүүлэх, шилжүүлж байгаа шилжүүлэн авч байгаа эмнэлэг үнэхээр хариуцлагагүй хандсан. Эрүүл мэндийн яамны зүгээс амаржсан эмэгтэйгээс бол гэр бүлээс уучлал гуйж байна.