News Paparazzi: Бичлийн 19 дүгээр байрны оршин суугчид, СӨХ-ны ажилчид зэрэг 450 хүнийг шинжилгээнд хамруулжээ

Moderator
2021/01/20

Баянгол дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэр, зургаадугаар бичил хорооллын 19 дүгээр байрны оршин суугчдаас коронавирусийн халдвар батлагдсан.

Иймд Баянгол дүүргийн явуулын баг тус байрны гурван орц, ойролцоох 7-3 байрны оршин суугчид, мөн хорооны ажилчид, СӨХ, конторын ажилчид зэрэг нийт 450 иргэнийг тандалт, илрүүлгийн шинжилгээнд хамруулж дууссан талаар Баянгол дүүргийн шуурхай штабаас мэдээллээ.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна