ШУУРХАЙ МЭДЭЭ: Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан Шуурхай хуралдаан зарлажээ

Moderator
2021/01/20

Нийслэлийн “Өргөө” амаржих газарт өчигдөр төрсөн эмэгтэйгээс коронавируст халдвар илэрсэн. Иймээс тухайн иргэнийг ХӨСҮТ рүү тусгаарлан, эмчилгээнд хамруулах шийдвэрийг холбогдох хүмүүс гаргасан байна. Гэвч төрөөд ганц хоносон бүсгүйг нимгэн халаат, нимгэн өмд, тавчиктай “Өргөө” амаржих газраас авч гарч буй дүр зураг олон нийтийн сүлжээнд шүүмжлэл дагуулаад байгаа юм.

Тэгвэл яг энэ асуудалтай холбогдуулан Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан Шуурхай хуралдаан зарласан байна. Шуурхай хуралдаанд “Өргөө” амаржих газрын удирдлагуудыг дуудаж, төрсөн эмэгтэйг тусгаарлах явцад гаргасан хариуцлагагүй үйлдлийг нь авч хэлэлцэхээр болсоныг холбогдох эх сурвалж мэдээллээ.