Гадаадад амиа алдсан иргэдийн шарилыг авч ирэхэд 18 сая төгрөгийг зарцуулсан гэх гарчигтай мэдээлэл isee.mn сайтал нийтлэгджээ.
Тодруулбал, Гадаад харилцааны сайд Н.Энхтайван 2020 оны аравдугаар сард гарасан “Хилийн чанадад байгаа Монгол Улсын иргэдэд туслах сангийн дүрэм”-ийн хүрээнд гаргасан тушаашаалаар нийт 117 сая гаруй төгрөгийг шийдвэрлэжээ. Энэ санхүүжилтаас 18 сая төгрөгийг эх орондоо ирж чадалгүй, гадаад улсад амиа алдсан Монгол иргэлдийн шарилыг авч ирэх, чандарлахад зориулан зарцуулжээ.
Монгол Улсын иргэн дараах тохиолдолд Иргэдэд туслах сангаас санхүүгийн тусламж авах эрхтэй:
- Хилийн чанадад нас барсан иргэний гэр бүл нь түүний шарилыг эх оронд нь буцаах зардалгүй, эсхүл гэр бүл, төрөл садан нь тогтоогдоогүй тохиолдолд түүний шарилыг хадгалах, чандарлах, шарил болон чандрыг эх оронд нь буцаах буюу тухайн улсад нь нутаглуулах;
- Гэмт хэргийн улмаас хохирсон буюу эд хөрөнгөө хаяж гээгдүүлсний уламаас төлбөрийн чадваргүй болсон иргэнийг эх оронд нь буцаах;
- Дээр дурдсан иргэний гадаад паспортын хугацааг сунгах, буцах үнэмлэх олгох, эх оронд нь буцаахтай холбогдсон бусад үйлчилгээ үзүүлэх;
- Хилийн чанадад байгалийн онц аюултай гамшиг, алан хядах ажиллагаа, зэвсэгт мөргөлдөөнд өртсөн, эсхүл осол, гэмт хэргийн улмаас хүнд гэмтэл авсан, сэтгэцийн өвчтэй болсон, амь насанд нь аюул учирсан иргэндэмнэлгийнтусламж үйлчилгээ үзүүлэх, эх оронд нь буцаах;
- Хилийн чанадад хорих ял эдэлж байгаад, эсхүл албадан саатуулагдаж байгаад суллагдсан иргэнийг эх оронд нь буцаах;
- Хилийн чанадад гэмт хэргийн улмаас хохирсон иргэнтэй холбоотой асуудлыг тухайн улсын холбогдох хууль хяналтын байгууллагаар хянуулах, эрх ашгийг нь хамгаалахад шаардагдах өмгөөлөгч, орчуулагчийг хөлслөх;
- Хилийн чанадад хорих ял эдэлж байгаа иргэнийг Элчин сайдын яам, Консулын газрын ажилтан эргэх;
Хилийн чанадад эрх ашиг нь хохирсон, төлбөрийн чадваргүй болсон Монгол Улсын иргэнд тусламж үйлчилгээ үзүүлэх зорилгоор Засгийн газрын 2018 оны 6 дугаар сарын 20-ны өдөр, Дугаар 179 тогтоолоор “"ХИЛИЙН ЧАНАДАД БАЙГАА МОНГОЛ УЛСЫН ИРГЭДЭД ТУСЛАХ САНГИЙН ДҮРЭМ"-ийг шинэчлэн батлагдсан.
Бүгд Найрамдах Сенегал Улсын Ндиоб хотын дарга Оумар Ба-тай уулзлаа
Монгол хорхог гиннест бүртгэгдлээ
Төрийн банк COP17-ын Ногоон бүсэд бүтээгдэхүүн, үйлчилгээгээ танилцуулна
COP17 Цэнхэр бүсэд Шуурхай удирдлагын 1364 ажилтан, албан хаагч ажиллаж байна
COP17: Цэнхэр бүсийн үйл ажиллагааг VENUE COC-оос 24 цаг тасралтгүй зохицуулж байна
COP17: Хязгаарласан авто замуудыг түр хугацаанд нээнэ
Нийслэлийн хэмжээнд шатахууны дугаарлалт мэдэгдэхүйц багассаныг ТЦА-наас онцоллоо