News Paparazzi: Д.Мөнхбат: Нэг төрийн албан хаагч надад “Та нарыг арай ядан гадаадаас авчирч, эмчилж байхад үг дуугүй байвал дээргүй юу” гэж хэлсэн

Moderator
2021/01/19

"Энхсаран" сувилалаас Коронавирусийн халдвар авч эдгэрч, эмнэлгээс гарсан иргэн Д.Мөнхбат Зөрчлийн хуулиар торгуулах болсон тухайгаа өөрийн цахим хуудаснаа бичжээ. 

Тэрбээр фэйсбүүк хуудаснаа “Корона вирусын талаар миний бичиж ярьсан зүйлс дунд ард иргэдийг төөрөгдүүлсэн мэдээлэл байсан учраас зөрчлийн тухай хуулийн дагуу надад шийтгэл оноожээ. Гайхалтай, сайн юм аа. Баярлах, бахархах сэтгэл зэрэг төрж байна. Mонголд хууль маш сайн хэрэгждэг юм байна гэдгийг өөрийн биеээрээ мэдрэх хувь тохиолоо. Хууль чанга байгаа нь сайн хэрэг. Харин тэгш үйлчилдэг үү, үгүй юу эсэхийг бодох л хэрэг. Би өөрийгөө өмгөөлж хамгаалж зарим нэг дарга шиг хошуугаа цорвойлгож гоншигнохгүй ээ. Буруутай бол хуулийн хариуцлагаа хүлээнэ. Харин энэ хуулийн хариуцлага бүгдэд нь тэгш үйлчилж байна уу. Бүхэл бүтэн салбарын төлөөлөл болсон эрх мэдэл бүхий хүн олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр ард иргэдийг төөрөгдүүлсэн мэдээлэл хийхэд асуудалгүй. Харин харц ардын төлөөлөл өөрт тохиолдсон зүйлээ хувийн хуудсандаа бичсэн нь ард иргэдийг төөрөгдүүлжээ. 
Нэг төрийн албан хаагч надад хандан хэлэхдээ: "Mанай улс угаасаа л ядуу улс шүү дээ, та нарыг арай ядан гадаадаас авчирч, эмчилж байхад үг дуугүй байвал дээргүй юу” гэж сүрдүүлэнгүй өнгө аясаар хэлж билээ. Би дотроо өрөвдөж билээ. Улс ядуудаа биш сэтгэлгээ ядуудаа бид ийм байдал байгаа бус уу” хэмээн бичжээ.