Дотоод болон гадаадын эх сурвалжууд сүүлийн үед идэвхтэй мэдээллэж буй Оюу толгой төслийн асуудлаар Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга Засгийн газарт албан тоот илгээсний зэрэгцээ уг асуудлыг Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөр хэлэлцүүлэхээр төлөвлөж байгаагаа цохон тэмдэглэжээ.
Тэрбээр хэлэхдээ, Оюу толгой төслийн үйл ажиллагааг улс орны нийтлэг ашиг сонирхолд нийцүүлэх нь Монгол төрийн эрхэм үүрэг, та бидэнд өгсөн Монголын ард түмний захиас даалгавар юм.
Иймд Оюу толгойн асуудлаар олон улсын арбитрын шүүхэд хянагдаж буй маргаан, холбогдох бусад асуудлаар Засгийн газрын баримталж буй байр суурь, явуулж буй бодлого болон холбогдох баримттай танилцаж Ерөнхийлөгчийн хяналт, дэмжлэгийг хэрэгжүүлэх төлөөллийг оруулж хамтран ажиллах хүсэлтийг 2020 оны 12 дугаар сарын 23-ны өдөр Засгийн газрын Хэрэг эрхлэх газарт зохих журмаар хүргүүлсэн боловч арга хэмжээ аваагүй, асуудалд туйлын хөшүүн, хойрго хандаж байгаа нь онцгой анхаарал татаж байна.
Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийг тэргүүлэх эрхийг хэрэгжүүлж, ард түмний өмнө үүрэг, хариуцлага хүлээдэг төрийн тэргүүнд ийнхүү хандаж байгаа дээрх ил тод бус, хууль ёсны зарчимд харшилсан үйл ажиллагаа нь улс орны эрх ашиг нэн тэргүүнд тавигдахгүй, ашиг сонирхлын зөрчил бүхий зарим хүмүүсийн шууд ба шууд бус нөлөөлөлд автсан, тийм нөхцөл үүссэн байж болзошгүйг бэлхнээ харуулж байна гэжээ.
Иймээс 2021 оны нэгдүгээр сарын 18-ны өдрийн дотор Оюутолгойтой холбоотой бүрэн гүйцэд мэдээллийг ирүүлнэ үү гэж Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулгаас Монгол Улсын Ерөнхий сайд Ухнаагийн Хүрэлсүхэд илгээсэн албан тоотыг бүрэн эхээр нь хүргэж байна.
Оюу толгой төслийн үйл ажиллагааг улс орны нийтлэг ашиг сонирхолд нийцүүлэх, үр өгөөжийг нь нэмэгдүүлэх чиглэлд ажиллах нь Монгол төрийн эрхэм үүрэг, та бидэнд өгсөн Монголын ард түмний захиас даалгавар, чин хүсэл юм.
Өнгөрсөн жил бид байгалийн баялаг гагцхүү ард түмний мэдэл, төрийн хамгаалалтад байна гэсэн Үндсэн хуулийнхаа үзэл санаа, зарчмыг улам баталгаажуулж, газрын хэвлий, түүний баялгийг албан тушаалтнууд төрийн өөрийн өмчид хамаарах сандал, ширээ мэтийн адилаар захиран зарцуулдаг байдлыг халах, стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордын үр өгөөжийн дийлэнх нь ард түмэнд ногдож байх эрх зүйн үндсийг бүрдүүлэх тухай нэмэлт, өөрчлөлтийг Үндсэн хуулиндаа оруулсан.
Монгол Улсын тогтвортой хөгжил, хөрөнгө оруулалт, аж ахуй эрхлэх орчны үзүүлэлт, гадаад харилцаа, олон улсын хамтын нийгэмлэг дэх байр суурь, нэр хүнд, эдийн засгийн аюулгүй байдалд нөлөөлж буй хүчин зүйлүүдийн дотор “байгалийн баялгийг шударгаар ашиглах, төр, нийтийн ашиг сонирхлыг нэн тэргүүнд баримтлан ажиллах” асуудал хамгийн чухал болсон энэ цаг үед Оюу толгойн орд ашиглалтын бугшсан их ээдрээг тайлж, зөв шийдэл олоход Монгол төрийн бүх салаа мөчир, бүтэц бүрэлдэхүүн хүчин чадлаа бүрэн дайчилж шуурхай ажиллах нь зүйд нийцнэ.
Монголын ард түмэн ч мөн үүнийг та биднээс хүсэн, хүлээж байна. Оюу толгой ордын ашиглалтад Монгол Улсын эрх ашгийг хангуулах чиглэлд Улсын Их Хурал, Засгийн газар, холбогдох төрийн болон мэргэжлийн байгууллагуудын явуулж буй үйл ажиллагааны хүрээнд онц чухал бөгөөд тулгамдсан асуудал, хүндрэлтэй нөхцөл байдал бий болсон талаар дотоод, гадаадын эх сурвалжууд мэдээлсээр байна. Тухайлбал:
Эдгээр мэдээллээс үзэхэд Монгол Улсын эрх ашиг, Монголын ард түмний нийтлэг ашиг сонирхлыг хамгаалахад шууд хамаатай, төрийн нэгдмэл бодлого, байгууллага хоорондын нягт хамтын ажиллагаа шаардагдсан нөхцөл байдал үүссэн нь нэн тодорхой бөгөөд илэрхий байна.
Үндсэн хуульд Монгол Улсын Ерөнхийлөгч бол төрийн тэргүүн бөгөөд “Засгийн газарт чиглэл өгөх, гадаад харилцаанд улсаа бүрэн эрхтэй төлөөлөх, Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийг тэргүүлэх, улс орны дотоод, гадаад байдлын нэн чухал асуудлаар Улсын Их Хуралд мэдээлж, саналаа оруулах” зэрэг бүрэн эрхийг хэрэгжүүлэхээр хуульчилсан. Мөн Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Ерөнхийлөгч төрийн тэргүүний хувьд Монгол Улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлыг хангах ашиг сонирхлын үүднээс хууль тогтоох, гүйцэтгэх, шүүх эрх мэдлийг хэрэгжүүлдэг байгууллагууд зүй зохистой харилцан ажиллахад нь Үндсэн хууль болон бусад хуульд заасан бүрэн эрхийнхээ хүрээнд дэмжлэг нөлөө үзүүлнэ” гэж заасан байдаг.
Үүний хүрээнд миний бие хуульд заасан үүрэг, ард түмний захиас даалгаврыг биелүүлэх зорилгоор олон улсын арбитрын шүүхэд хянагдаж буй маргаан, холбогдох бусад асуудлаар Засгийн газрын баримталж буй байр суурь, явуулж буй бодлого, үйл ажиллагаа, түүний бэлтгэл ажил, явцын талаарх мэдээ, баримттай танилцах, зохих ажлын хэсэгт Ерөнхийлөгчийн хяналт, дэмжлэгийг хэрэгжүүлэх төлөөллийг оруулж хамтран ажиллах хүсэлтийг 2020 оны 03 дугаар сарын 17-ны өдөр, мөн 2020 оны 12 дугаар сарын 23-ны өдөр Засгийн газрын хэрэг эрхлэх газарт зохих журмаар хүргүүлсэн боловч ёс төдий хагас дутуу мэдээлэл ирүүлснээр өөр арга хэмжээ аваагүй, асуудалд туйлын хөшүүн, хойрго хандаж байгаа нь онцгой анхаарал татаж байна.
Гадаад харилцаанд улсаа бүрэн эрхтэй төлөөлөх, Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийг тэргүүлэх, улс орны дотоод, гадаад байдлын нэн чухал асуудлаар Улсын Их Хуралд мэдээлж, саналаа оруулах зэрэг бүрэн эрхийг хэрэгжүүлж, ард түмний өмнө үүрэг, хариуцлага хүлээдэг төрийн тэргүүнд ийнхүү хандаж байгаа дээрх ил тод бус, хууль ёсны зарчимд харшилсан үйл ажиллагаа нь улс орны эрх ашиг нэн тэргүүнд тавигдахгүй, ашиг сонирхлын зөрчил бүхий зарим хүмүүсийн шууд ба шууд бус нөлөөлөлд автсан, тийм нөхцөл үүссэн байж болзошгүйг бэлхнээ харуулж байна.
Хяналтгүй, ил тод бус, хаалттай, хуйвалдааны шинжтэй ийм үйл ажиллагааны үр дүнд Дубайн хэлэлцээр шиг асуудал үүсэж, улс орноороо хохирох аюултай.
Миний бие Оюу толгойн асуудлыг Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөр оруулж, хэлэлцүүлэхээр төлөвлөж байна.
Иймд дурдсан асуудлуудын хүрээнд иж бүрэн, гүйцэд мэдээллийг өнөөдрийн дотор ирүүлж, зохих журмаар танилцуулна уу” гэжээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Бүгд Найрамдах Сенегал Улсын Ндиоб хотын дарга Оумар Ба-тай уулзлаа
Монгол хорхог гиннест бүртгэгдлээ
Төрийн банк COP17-ын Ногоон бүсэд бүтээгдэхүүн, үйлчилгээгээ танилцуулна
COP17 Цэнхэр бүсэд Шуурхай удирдлагын 1364 ажилтан, албан хаагч ажиллаж байна
COP17: Цэнхэр бүсийн үйл ажиллагааг VENUE COC-оос 24 цаг тасралтгүй зохицуулж байна
COP17: Хязгаарласан авто замуудыг түр хугацаанд нээнэ
Нийслэлийн хэмжээнд шатахууны дугаарлалт мэдэгдэхүйц багассаныг ТЦА-наас онцоллоо
202.55.188.107
гэрээг шууд цуцал хамаг баялагаа үнэгүй алдаад дууслаа говь цөлжлөө цөлийг устай болгох нөхцөлгүй
Хариулах202.9.46.56
Авилга авсан нь нотлогдсон бол гэрээг ОУ-ын шүүх хүчингүй болгох эрхтэй.
Хариулах202.126.88.48
Баяр,Баярцогт нар авилгал авсан нь тодорхой байтал яагаад энэ хүмүүст маш бага хугацааны ял өгөв.Энэ хүмүүсийн ялын үндэслэл дээр Рио Тинтог арбитрын шүүхэд өгч гэрээг цуцлах замаар хохиролоо нөхүүлэн гаргаж авах хэрэгтэй
Хариулах66.181.190.114
ТУЗ ийн 3 гишүүнд хариуцлага тооцох ёстой. Тэр 3 нөхөр монгол улсыг төлөөлөх, ажиллах ёстой. Багабанди гуай одоо болно. Зайгаа таьж өг. Залчихсан гуулин бурхан биш.
Хариулах192.82.71.28
Гэрээг цуцлах нь зөв. Дахин шудрага хийнэ гэдэгт Реод итгэхгүй байна. Хулгай засрана гэж хэзээч байхгүй! Монголын талын түц - Ын 3 ИХ - д тайлан тавдаг баймаар байна. Жил болгон.
Хариулах66.181.160.18
Ард түмэнд ашиггүй бол гэрээг цуцалж 49 хувийг өөр улсд зараад монгол улс 51 хувиа авах хэрэгтэй
Хариулах66.181.161.66
Jenko muu gulug odoo boltol yamarch medeelelgui bn gej yu baisan yum OT toi luivariin geree baiguulhad hamt oroltschihood medeelelgui bn gej baihgui yasan ih jijigldeg pizdaa ve muu lalar
Хариулах66.181.161.20
Гэрээг цуцлах нь зөв!!! Ард түмэн Төр засагтаа итгэсээр ийм байдалд хүрч дээ! Итгэл даахгүй хүмүүс сонгогдох юм даа.
Хариулах64.119.17.25
Гэрээг цуцлах зайлшгуй шаардлагтай
Хариулах66.181.161.29
Ерөнхийлөгч зөв шийдэл хийсэн талархаж байна.
Хариулах103.212.119.26
Eрөнхийлөгчийн зөв
64.119.16.220
Dahij songohgui ih hurliin geshuuneesen buren ogtsruulay geed ard tumen boslgo gargaach uil hodlolooroo ilerhiiley temtsehgui bol bolohvui bn shuu
Хариулах66.181.161.44
Зөв ярьж тохирохгүй бол цуцалсан нь дээр .цааш нь явужлах тусам өр нэмэгдэнэ..монголын төрд байсан авилгалчид л ийм гэрээ хийж.улсаа хохироосон. Хэлэх муу үг олдохгүй юм
Хариулах64.119.27.210
Хайранч сайхан эх орон минь харын сэтгэлтэй лүйварчидын хоол болох ёсгүй шүү хэрэгцээ гарвал эх орон үр хойчынхоо төлөө урсах цус юүлж дуустал үзэлцэе шаардлагатай бол амиа өгөе эх орон үр хойчынхоо төлөө бүгдээрээ
Хариулах66.181.161.84
маш зов шаардлага байна.
Хариулах66.181.161.116
Баялгаа өгнө арөнд орно .Ард түмэн нь ядуу .Бидэнд үйлчлэх засаг төр бна уу. ДорвитоЙ хөдөлж яаралтай арга хэмжээ аваачээ
Хариулах202.126.88.132
Цаг үеэ олсон маш зөв шаардлага. Үр дүнгээ ард түмэнд хүргээрэй.
Хариулах103.212.117.228
Жэнко одоо шүүхээ янзлаачээ засгын ажилд ороод явахын өөрт тань пад байхгүй эд
Хариулах66.181.160.6
хуцдаг хулгайч вэ.сайн шалгаад хөөж гаргах хэрэгтэй
66.181.161.47
Mongold ashiggui bol zogsooh heregtei
Хариулах202.55.188.102
Зөв.
Хариулах202.21.108.129
ХЯНАХ НЬ ЗӨВӨӨ,УРД ХИЛЭЭР ӨДӨР БҮР 40-50 Машин Оюу толгойн бүтээгдхүүн том том шуудайтай гардаг ,Хэдэн жил зөөж байгаа гээч,Маш сонин шүү,Яаралтай шалгах нь зөв,Зүрх зүсэм,Хайран ч эх орон минь дээ,
Хариулах202.126.90.111
Zuv zuv mash zuv
Хариулах192.82.65.34
4-н жил юугаа хийж байсийн бэ ?
Хариулах103.212.117.228
Харин ттхх
202.9.46.30
Hulgaichuud teeg sadaa bolsoor irsen oroitoogui ee demjij bna