Өнгөрсөн долоо хоногт Ерөнхий сайд асан Ж.Эрдэнэбатын хэргийг прокурорт буцааж, түүнд оноосон хорих ял хүчингүй болгосон. Шийдвэрийг Дээд шүүх гаргасан. Тэгвэл энэхүү үйл явцтай холбогдуулан сэтгүүлч Б.Отгон өөрийн фэйсбүүк хуудаснаа “10 хоногийн өмнө хэлээгүй юу? Ерөнхий сайд асан Ж.Эрдэнэбатад авлига, албан тушаалын хэргээр 6 жилийн хорих ял оноосон Анхан болон Давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг УИХ-аар “Шүүхийн тухай хууль”-ийг өөрчилсний маргааш нь Дээд шүүх хүчингүй болгож байна. Шүүхийн тухай хуулиар хараат бус ажиллах ёстой шүүгчдийг УИХ мэдэлдээ авлаа. Шүүгчийг сонгодог Шүүхийн Ерөнхий Зөвлөл, Шүүгчдэд хариуцлага тооцох “Сахилгын хороо”-ны гишүүдийн ОЛОНХИ-ийг УИХ-аас томилдог болсон. Ингээд шүүх УИХ-ын мэдэлд очиж байна. Гэтэл манай 76 дотор авлигал, албан тушаалын гэмт хэрэгт холбогдоогүй хүн цөөхөн. Өнөөдрөөс эхлээд тэд юу дуртайгаа хийнэ. Шүүхэд очлоо гэхэд өөрсдийнх нь “гар хөл”-ийн үзүүрээр томилогдсон шүүгч тэднийг шүүнэ. Шударга шүүгч байвал Сахилгын хороогоор айлгачихна. Хамгийн анхны жишээ Ерөнхий сайд асан Ж.Эрдэнэбатад шүүхээс оноосон ялыг Дээд шүүх хүчингүй болгож байна. Шүүгчид одоо хэний мэдэлд очиж байгаагаа мэдэхийн дээдээр мэдэж, тэдэнд тал алдаж болохгүйгээ ухамсарлажээ. Дээд шүүхийн шийдвэрээр бол Ерөнхий сайд нь эрх мэдлээ ашиглан хувийнхаа компанид лиценз олгож болох нь. Цаашдаа Ерөнхий сайд нь тусгай хамгаалалттай газраас ч дуртай газраа тастаж, хамаатныхаа компанид өгөөд алт ухуулж болох буруу жишиг тогтож байна.
Ж.Эрдэнэбатад ямар үндэслэлээр Анхан болон Давж заалдах шатны шүүхээс 6 жил хорих ял оноосныг эргэн сануулья.
1. Ж.Эрдэнэбатыг Ерөнхий сайд байх үед улсын тусгай хамгаалалтад авсан Тост, Тосонбумбын талбайд “Элбэг Орд” компаний эзэмшиж байсан 14145 дугаартай лиценз оржээ. Энэ лицензийн нөхөн олговор болгож “Элбэг орд ”компанид “Улаансайр-1”, “Улаансайр-2” нэртэй 2 лиценз өгөнгүүтээ лицензүүдийг Ж.Эрдэнэбат өөрийн төрсөн дүү Ж.Эрдэнэтөгстэй хамтран эзэмшдэг “Хэрх илч”компаниар дамжуулан бусдад шилжүүлсэн.
2. Засгийн газрын 90,91-р тогтоолоор улсын тусгай хамгаалалтад авсан Ноён уул,Тост, Тосонбумбын нуруунд лиценз эзэмшиж байсан 10-аад аж ахуйн нэгжид нөхөн олговор олгох асуудлыг шийдэхдээ уг тогтоолд огт хамааралгүй / Булган аймагт эзэмшиж байсан лиценз нь аль 2011 онд дархан цаазат газарт хамрагдсан/ “Азарган гол чонот ”компанийг хамруулж, тус компаний 4 лицензийг нь 8 лиценз болгож олгосон .
Дээрхи 2 үйлдэлд Ерөнхий сайдын албан тушаалыг урвуулан ашигласан гэж үзээд Ж.Эрдэнэбатад шүүхээс ял өгсөн.
Нэмж хэлэхэд Ж.Эрдэнэбат Сэлэнгэ аймагт албан тушаал хашсан цагаасаа уул уурхайтай гүн бат холбогдсон. Өнөөдөр Төв аймгийн Заамар суманд Ж.Эрдэнэбатын аавынх нь төрсөн дүүгийн хүүхэд буюу үеэл эгч Батдоржийн Байгалмаагийн “Ипт гоулд ” компани алт олборлож байна. Энэ компаний ард Ж.Эрдэнэбат байдаг. Эндээс олборлосон алтны мөнгөөр түүнийг Ерөнхий сайд болсон гэж нутгийнхан ярьдаг.
Ж.Эрдэнэбатыг Ерөнхий сайд байхад / 2017 онд/ Төв аймгийн Заамар сумын малчид баахан бослого тэмцэл хийв ээ. Учир нь малчдын үлдсэн ганц бэлчээр болох “Өвөр наймганы ам” -ны 15,000 га талбайг “Эрдэнэсийн эрэг” гэх компанид хууль зөрчин олгочихож. Эрхээ хамгаалж, хууль бус төрийн шийдвэрийг цуцлуулахаар Засгийн газартаа хандсан. Гэтэл тэднээс 15,000 га талбайг нь дээрэмдсэн “Эрдэнэсийн эрэг” компаний 66 хувийг Ж.Эрдэнэбатын үеэл эгч Б.Байгалмаагийн “Илт гоулд” эзэмшиж байсан байвал яах уу? Эмгэнэлтэй байгаа биз дээ.
Ж.Эрдэнэбатын төрсөн дүү Ж.Эрдэнэтөгс Сэлэнгийн Ерөө,Шарын гол, Зүүн хараа, Булганы Бүрэгхангай гээд маш олон газарт өнөөдөр ч алт олборлосоор байна.Сэтгүүлч Б.Отгон 2021.01.17” гэжээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Бүгд Найрамдах Сенегал Улсын Ндиоб хотын дарга Оумар Ба-тай уулзлаа
Монгол хорхог гиннест бүртгэгдлээ
Төрийн банк COP17-ын Ногоон бүсэд бүтээгдэхүүн, үйлчилгээгээ танилцуулна
COP17 Цэнхэр бүсэд Шуурхай удирдлагын 1364 ажилтан, албан хаагч ажиллаж байна
COP17: Цэнхэр бүсийн үйл ажиллагааг VENUE COC-оос 24 цаг тасралтгүй зохицуулж байна
COP17: Хязгаарласан авто замуудыг түр хугацаанд нээнэ
Нийслэлийн хэмжээнд шатахууны дугаарлалт мэдэгдэхүйц багассаныг ТЦА-наас онцоллоо
192.82.70.130
Оюу толгой гэсэн шуурганы дор амжиж хийж буй ажил уу
Хариулах202.21.108.166
МОНГОЛЫН БҮХ УУРХАЙН ЛИЦЕНЗ ЗӨВШӨӨРӨЛ ХҮЧИНГҮЙ БОЛГОЖ АРД ТҮМЭН УЛС НЬ ХУРААХ ЦАГ НЬ БОЛЖЭЭ,
Хариулах117.111.28.19
МАН ӨӨРСДӨӨ ӨӨСДИЙГӨӨ БУЛШ БОЛГОЖ БАЙНА ДАА ХУЛГАЙ ХИЙСЭНЧҮҮДЭЭ СУЛАЛЖ ЯВУУЛААД
Хариулах66.181.161.105
Зүгээр хоригдол захиа бичээд суллагддаг болж дээд шүүх нь ийм л болсон байна шууд тал засаж эхэллээ бид ер нь хаашаа явж эхлэв дээ ямар ч хэдэн практик байхгүй хэдэн гишүүн эрх ашгийг 100 хувь өөрт эргүүллээ
Хариулах