News Paparazzi : СХД-ийн эмнэлгийн сувилагчаас коронавируст халдвар илэрчээ

Moderator
2021/01/18

Эрүүл мэндийн яамнаас өнөөдөр мэдээлэл хийх үеэрээ “Сонгдо эмнэлгийн зургаан хүнийг тусгаарлалтад авч, гучин хүнийг шинжилгээнд хамруулсан. Чингэлтэй дүүргийн нэгдсэн эмнэлгээс дөрвөн хүн, УНТЭ-ээс 17 хүн, гэр бүлийн 16 хүнийг тус тус тусгаарласан байна. Урьдчилсан шинжилгээгээр коронавирус илрээгүй” хэмээн мэдэгдсэн 

Тэгвэл өнөөдөр нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн нэгдсэн эмнэлгийн сувилагчаас коронавирусын халдвар илэрсэн талаар эх сурвалж мэдээллээ. Одоогоор тус сувилагчтай ойрын хавьтал болсон хүмүүсийг тусгаарлан шинжилгээнд хамруулах ажлыг эхлүүлсэн байна.